ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амжилтаа ахиулах зөвлөгөө

    Ажлын төлөвлөгөөгөө жагсааж бич. Үүнийхээ дараа хэсэг амарч байгаад төлөвлөгөөнийхөө нэг дугаараас эхлэн хэрэгжүүлж эхэл. Хамгийн эхэнд хэрэгжүүлэхэд хялбар зүйлс бичвэл сайн. Ингэснээр та урамших болно.


    Ажил, амьдрал хоёроо ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр таньд ажлын шинэ санаа төрөөд зогсохгүй, аливаа зүйлийг өөр өнцгөөс харж эхлэх юм.


    Асуудлыг биш асуудлаас гарах гарц, шийдвэрийн талаар бод


    Чихэвчээ зүүгээд амттан идэж бай, шоколад ч юм уу.


    Кофе шимэнгээ хөгжим сонс, кофе стресс тайлах шидтэй гэдгийг та мэдэх үү?


    Үдийн цайныхаа цагаар эрч хүчээ сэргээх зүйлс хий. Фитнест яв, спорт алхалт хийж ч болно.
    Барж биш мэрж идэхийн ухааныг санаж ажлаа бага дээр нь амжуулж бай.


    Дотор чинь хэчнээн уур буцалсэн ч гаднаа инээмсэглэж бай. Бүх зүйл чиний инээмсэглэлд аяндаа зөөлрөх болно. Тэнгэр шиг бай гэдэг байх аа 


    Дасгал хийж, эрүүл хоол идэн, хангалттай унтаж, өдөр тутмынхаа төлөвлөгөөг гаргаад хэвшчихвэл ямар ч ажлыг хурууныхаа үзүүрээр л хийх болно.


    Ажлынхаа дараа усанд сэлэх ч юм уу, хөөстэй усанд хэвтэж алжаалаа тайлах хэрэгтэй.


     Ширээнээсээ түр ч болов өндийгөөд урт амьсгаа ав. Агаарт хэсэгхэн гарах зуураа өөрийнхөө зургаа авч ч болох юм.


    Стресс ээ? Энэ бол  зүгээр л сөрөг ухуулга төдий. Өөртөө итгэ. Эцсийн эцэст та хэцүү бүхний ард гарсан хойноо үүнийг зүгээр л мартах болно.


    Эцэст нь ажлын төлөвлөгөөгөөндөө мэдээ үзэх, кофе уух, боулинг тоглох гэх мэтийг оруул. Энэ бүхэн таны ажлыг урагшлуулж, амжилтад хүргэх түлхүүр байх болно.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй