ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүчтэй цасан шуурга шуурна

    Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

    Харин зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

    Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

    Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй