ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүмүүс Фэйсбүүкийн мэдээллээ хулгайд алдсан эсэхийг маргааш мэднэ

    Cambridge Analytica компанид 87 сая хэрэглэгчийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг алдсанаа Фэйсбүүк компани хүлээн зөвшөөрөөд байгаа. Эдгээр хэрэглэгчдийн 70 гаруй сая нь АНУ-ынх байгаа бол Филиппин, Индонез, Их Британий тус тус сая гаруй хэрэглэгч хувийн мэдээллээ алдсан гэнэ. Мөн өөр бусад улсуудын хэрэглэгчид энэ хулгайд тодорхой хэмжээгээр өртсөн гэнэ.

    Тэгвэл Фэйсбүүк компани Даваа гарагт (манай цагаар Мягмар гарагийн шөнө) эдгээр 87 сая хэрэглэгчийн News Feed хэсэгт хувийн мэдээллээ алдсан эсэхийг нь мэдэгдэхээр болжээ.

    Үүнээс гадна Фэйсбүүкийн нийт 2.2 тэрбум хэрэглэгчийн News Feed хэсэгт “Protecting Your Information” гэсэн гарчигтай мэдэгдэл хүргэх юм. Энэ холбоосоор орвол тухайн хэрэглэгч ямар аппликэшнүүд хэрэглэж байгаа, эдгээртэй ямар мэдээллүүдээ хуваалцаад байгааг нь харуулах гэнэ.

    Өнөө шөнө гарах Фэйсбүүк аппликэшний шинэ хувилбар суусны дараа дээр дурдсан мэдэгдлүүд хэрэглэгчдийн News Feed хэсэгт үзэгдэж эхлэх юм.

    Эх сурвалж: Associated Press

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй