ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цасан болон шороон шуургатай

    Маргааш баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

    Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ,  баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

    Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

    Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг,  Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор  11-16 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 0-2  градус дулаан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй