ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бэлэн хоол хэрхэн үүссэн бэ?

    Дэлхийн II дайнд ялагдсаны дараа Япон улсад өлсгөлөн нүүрлэж, ард түмэн зүдэрч байлаа. Тайвань гаралтай япон эр Момофоку Андо энэ үед буюу 1948 онд шоронгоос гарч иржээ. Тэр татвараас зугатсан хэргээр суусан юм.
    Энэ хүнд хэцүү үед Андо хүнсний давс үйлдвэрлэх компани байгууллаа. Ажил хэрэг амжилт тааруухан. Андо чөлөөт цагаараа Засгийн газраас яагаад ард түмнийг Америкийн хүмүүнлэгийн тусламжийн талх идэхийг уриалаад байгаа юм бол гэж боддог байв. Уг нь япончуудад лапша нь илүү таарсан хоол сон.

    Нэгэн удаа Момофоку Андо ном уншиж байгаад Цин гүрний үед хэрэглэдэг байсан лапшаны хуучин жор олж авлаа. Тосонд шарсан гоймонг маш удаан хадгалж болдог, харин хоол хийхэд тун амархан гэдгийг тэр мэдэж авсан юм. Буцалсан ус хийгээд л шөл бэлэн.

    Андогийн шинэ компанийн анхны бүтээгдхүүн 1959 онд гарсан. “Chikin Ramen” нэртэй бэлэн хоол хүмүүст таалагдсан ч хэт үнэтэй байв.

    1971 онд л “Nissin Food Products” компани одоогийнх шиг савтай “Cup Noodles” хэмэх бэлэн хоол гаргажээ. Одоо энэ бэлэн гоймон нь дэлхийд хамгийн их зарагддаг хүнсний бараа болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй