ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнд даацын авто машины хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлалаа

    Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.

    Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно.  Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг.

    Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.

    Хүнд даацын авто машин ихээр зорчдог замууд дээр тухайлбал Шувуун фабрик, Өлзийт хороолол орчимд гурван пост гаргаж, нэг цэг дээр цагдаагийн гурван албан хаагч ажиллана гэж мэдэгдлээ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй