ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ?

    Орчин үед техник технологи өндөр хөгжиж байгаа учир элдэв шарх сорвийг мэс заслын аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим хүмүүс эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар эмчлэх сонирхолтой байдаг. Тэгвэл та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох зөвлөгөөг хүргэе.

    Лемоны шүүс

    Арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

    Улаан лооль

    Маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.

    Өргөст хэмх

    Өргөст хэмхийн хандыг сорви мөн шархан дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

    Банана

    Бананыг нухаад  сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.

    Мөс 

    Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдгэрүүлдэг гэдгийг сана.

    Мөнгөн эдлэл

    Арьсан дээр тогтсон сорвийг мөнгөөр сайн үрж арчиж байвал сорвийг бүдэгрүүлж өгдөг. Үүнийг хийхдээ орой унтахынхаа өмнө мөн өдрийн цагаар арчина. Цалин цагаан буюу цэвэр мөнгөөр үрэх  хэрэгтэй.

    Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилахад тус болно. Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй