ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн царайлаг эмэгтэй

    “The Independent Critics” хэмээх байгууллагаас жил бүр явуулдаг дэлхийн хамгийн царайлаг эмэгтэйгээр Филиппин гаралтай Америк жүжигчин, загвар өмсөгч Лиза Соберано тодорчээ. Энэ нь ямар нэгэн тэмцээн уралдаан биш олон нийтийн санал асуулгаар тодруулдаг гэдгээрээ онцлог юм. Тэд интернэт орчинд олон зуун сая хүний дунд санал асуулга явуулж, орчин үеийн хүмүүсийн гоо сайхны үнэлэмжийг тодорхойлсон байна.

     

    Сонирхуулахад, Соберано гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур явдаг бөгөөд өөрийгөө үзэсгэлэнтэй гэж огт боддоггүй тухайгаа хэвлэлд нэг бус удаа мэдэгдэж байжээ. Тэрээр “Гоо үзэсгэлэн бол түүр зуурынх. Нэг л мэдэхэд алга болоод өгнө. Хүн бүр хөгшрөх нь тодорхой. Би ч гэсэн үргэлж залуугаараа харагдана гэж байхгүй. Тиймээс хүмүүст гадаад төрхөөрөө биш хийсэн бүтээснээрээ дурсагдмаар байна” гэжээ.

    Эх сурвалж: www.coventrytelegraph.net

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй