ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Автомашины түүхээ цахимаар шалгадаг боллоо

    Автотээврийн үндэсний төвөөс авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох ажлыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Ангилал тогтоолгосон байгууллагуудын мэдээллийг багтаасан  авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг танилцууллаа.

    Энэхүү нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломж нээгдэж байгаа юм байна. Мөн ангилал тогтоосон байгууллагуудад засвар үйлчилгээ хийлгэсэн тохиолдолд даатгалаас нөхөн олговор олгодог тогтолцоонд шилжиж байгаа ажээ.

    Тээврийн хэрэгслийн ашиглалтын мэдээлэлтэй танилцахдаа http://Autobox.mn  сайтад хандана. Уг сайтад байрших тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт оруулан тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг авч болох юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй