ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол лам Буддын гүн ухааны дээд цол хүртжээ

    Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг Д.Жавзандорж хэмээх Монгол лам хүртжээ. Энэхүү цолыг хүртэхийн тулд лам нар Энэтхэгийн Гэлүгбийн найман сургуульд Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг аж. Үүний дараа жилд нэг удаа буюу нийт зургаан удаа буддын гүн ухаанаар шалгалт өгдөг байна. Эдгээр шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд лхаарамба цол хүртдэг аж. 

    Д.Жавзандорж лхаарамба анх 1991 онд Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдэд  шавилж бурханы ном үзэж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд суралцаж байгаад 1998 оны эхээр Энэтхэгийг зорьжээ. Монголд 1921 он буюу Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол хүртсэн хүн байгаагүй юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй