ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрчүүдэд зориулсан болзоонд явах 7 дүрэм

    1. Боловсон бай

    Хэтэрхий боловсон байх нь зарим тохиолдолд болзоот бүсгүйг чинь үргээчихдэг гэдгийг битгий мартаарай. Түүний нүдний өнгөний талаар ярих үед бүсгүй тань танийг өөрт нь анхаарал хандуулж байна гэдгийг хэлэх болно. Мөн хамтдаа байх сайхан байгаа талаараа хэлэх хэрэгтэй.

    2. Өөртөө итгэлтэй бай

    Хамгийн анхны болзоон дээрээ л өөртөө итгэлтэй чанарыг чинь олж хараагүй цагт энэ болзоо цаашдаа амжилтанд хүрэх магадлал буурч байдаг. Болзоот бүсгүйтэйгээ ярилцах үедээ ярианы сэдвийг өөрийн байр суурьнаас тухтай ярьж, үүнийгээ баталж байгаагаарай. Гэхдээ нуршаа биш, харилцагчаа заалхаахаар биш, сонирхол татахуйцаар ярих нь зөв.

    3. Байгаагаараа л бай

    Хамгийн анхны уулзалтан дээр л архи уугаад байвал танийг үнэлэх үнэлэмж буурахаас гадна таниас шууд зугатаж эхэлнэ. Эмэгтэй хүнийг хэдий чинээ хүндэлж ойлгож харьцана таны үнэлэмж төдий чинээ дээшилнэ.

    4. Өөрийгөө маш сайн бэлд

    Хэрвээ чи болзоондоо ач холбогдол өгөлгүй орноосоо боссон чигтээ явах юм бол болзоо чинь ч ач холбогдол өгөөгүйтэй чинь адил нурах болно. Эр хүн гэлтгүй та хумсандаа анхаарал тавих хэрэгтэй. Хумсны толио чинь өнгөлөг байна уу, үс засалт чинь шинэлэг үү ядахдаа шүдээ угаасан уу гэх мэт. Угаалгын өрөөний толины урд их хэмжээний цаг зарцуул. Болзооны өмнө идэх хоолондоо ч анхаар, гэдэс чинь гэнэтийн байдлаар өвдвөл яана.

    5. Хоёр дахь сэтгэгдлийг төрүүл

    Энэ нь өмсөх хувцсандаа анхаар гэсэн үг. Хаашаа явах гэдгээс шалтгаалж өмсөх хувцсаа маш сайн тохируулах хэрэгтэй. Найзуудаасаа тусламж хүссэн ч болно Тусламж авахыг хүсэхгүй бол найзуудынхаа үзэн яддаг цамцыг битгий өмсөөрэй.

    6. Нүд рүү нь эгцэлж хар

    Анхны болзоонд хүүхнүүд чамайг шалгаж, ухаж, дүгнэж байдаг учраас өчүүхэн жижиг үйлдлийг ч анзаарсан байдаг. Тиймээс цаг болон утас руугаа харахаа болиод зүгээр л нүд рүү нь эгцэлж хар, тэдний тухай асуу, хариултыг нь анхааралтай сонс. Учир нь тэд үргэлж л анхаарлын төвд байхыг хүсдэг.

    7. Тооцоогоо өөрөө төл

    Ширээн дээр байх тооцооны хуудсыг бүсгүй тань авна гэдэг бүдүүлэг хэрэг. Хэд хэдэн болзоог бүсгүй тань хүлээн зөвшөөрсний дараа тэр өөрөө тооцоо хийхийг хүсч эсвэл таныг коктейлээр дайлахаар урих болно. Энэ үед бүсгүй танийх болсон гэдэгт та итгэлтэй байж болох нь. Амжилт.

    эх сурвалж: http://www.gq.com.au

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй