ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нохой жилд таныг юу хүлээж байна вэ?

    Хулгана жилтэн 2018 онд мөнгө нилээд олох ч болгоомж сэрэмжтэй бай

    Хулгана жилтнүүд 2018 онд мөнгө нилээд олохын зэрэгцээ бүтэлгүйтэх шинжтэй. Иймээс маш болгоомжтой, сэрэмжтэй бай. Таны ойр дотны хүмүүс гэнэтийн алдагдал, гарз хохирол амсч болзошгүй. Эрүүл амьдралын хэв маягт суралцаж амьдралдаа хэрэгжүүлэхийг оролд. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Мөн хутга, хагархай шил зэрэг хурц үзүүртэй зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй.

    Үхэр жилтэн 2018 онд тэвчээртэй байж туршлагаасаа хуваалц

    Үхэр жилтнүүд байнга шинийг эрэлхийлж мэдлэгийн хүрээгээ тэл. Шийдмэг алхам үйлдэл хийсний ачаар та амьдралын сайн сайхныг жинхэнэ ёсоор үнэлж сурна. Тэвчээртэй бай, туршлагаасаа суралц, дараа нь өөрт ашигтайгаар эргүүлж төлөвлөснөө хий. 2018 онд хэт дураараа аашилж, өөрийнхөөрөө бүү зүтгэ. Гэр бүлийн уур амьсгалд сөрөг нөлөөтэй. Санхүүгийн байдал тогтвортой, гэхдээ том ашиг орлого орж ирнэ гэж хүлээлтгүй.

    Бар жилтнүүд 2018 онд өмнө мөрөөдөж байсан бүхнээ авна

    Бар жилтнүүдийн хувьд таатай сайн жил. Саад бэрхшээл холуур тойрч, өмнөхөөс илүү сайхан амьдарна. Та 2018 онд бусадтай хамтран ажиллавал амжилтад хүрнэ. Иймээс багийн ажиллагааг эрхэмлэ. Шаргуу, шударга ажиллаж их цаг, эрч хүчээ зарж, олсон мөнгөө бага гэлгүй үнэлж сур. Та ямар ч хүндрэлгүй төлөвлөгөөгөө тайван хэрэгжүүлж чадна. Их орлого олсон барууд өмнө нь мөрөөдөж байсан бүхнээ авна.

    Туулай жилтнүүдийг аз хийморь дагана

    Туулай жилтнүүд 2018 онд ургацаа хураах цаг иржээ. Өмнө хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Саад бэрхшээл, хямрал ба таагүй явдал ч учрахгүй. Шинэлэг бүхнийг инээмсэглэн хүлээж ав. Яльгүй асуудалд ч анхаарлаа хандуул. Шийдмэг, зоригтой байвал аз жаргалаа олно. Зарим мөнгөө удаан хугацааны депозитод хөрөнгө оруул. Ашиг орлогын хэмжээ таны гаргах шийдвэрээс хамаарна.

    Луу жилтнүүд 2018 оныг эерэг үр дүнтэй дуусгана

    Луу жилтнуүд 2018 онд ноён нуруутай бай, яагаад гэвэл нилээд амаргүй жил болох төлөвтэй. Сэтгэлийн хүч, хатуу зангаа дайчил. Төлөвлөгөөнийхөө ядаж хагасыг хэрэгжүүлэхийн тулд бүх боломжоо дайчил. Олон боломж олдох тул хүндрэл бэрхшээл тулгарсан ч өөдрөг үзлээ бүү хая. Арга эвээ олбол нэмэлт орлого олж, 2018 оныг эерэг дүнтэй дуусгана.

    Могой жилтнүүд хэлцэл, гэрээ хийхэд таатай

    Могой жилтнүүдийн хувьд 2018 он маш амжилттай, амьдралын хамгийн шилдэг үе байх болно. Амжилтад хүрэхийг хүсвэл одоо хийх цаг. Шинэ танилтай болох, ашигтай гэрээ хийхэд таатай жил. Могой угийн хэмнэмтгий, одоо өндөр ашиг орлогоосоо цааш хийж хуримтлалаа арвижуул.

    Морь жилтнүүд маш шаргуу ажилласны дүнд албан тушаал ахина

    Ямар ч ажлаас цааргалдаггүй морь жилтнүүд 2018 оныг амжилт бүтээл дүүрэн, жаргал цэнгэлтэй өнгөрөөнө. Морь маш шаргуу ажилласны дүнд албан тушаал ахина. Та нилээд ядрах ч олон сайхан санаагаа хэрэгжүүлж чадна.

    Хонь жилтнүүд өрөө дарж, хуримтлалаа арвижуулна

    Хонь жилтнүүд их өөрчлөлтөд бэлд. 2018 онд ирэх хэдэн жилийн турш нөлөөлөх шинэ чиглэлийг сонгоно. Та өөр замаар явахаар шийдэн олон жилийн турш хойш тавьсан шийдвэрээ гаргах бололтой. Хонь жилтнүүд 2018 онд азтай байж өнгөрсөн жилээс илүү их мөнгө олно. Илүүдэл мөнгөөрөө өрөө дарж, хуримтлалаа арвижуулах болно.

    Бич жилтнүүд адал явдлаар дүүрэн байна

    Мичин жилтнүүдийн хувьд 2018 он итгэмээргүй эрч хүчтэй, үйл явдлаар арвин жил болно. Гэхдээ бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж амжихгүй. Та дотоод дуу хоолойгоо сонс, шинэ онд таны хамгийн хүчирхэг зэвсэг бол зөн совин. Түүний тусламжтай таагүй явдлаас зайлсхийж ашиг орлого олж чадна. Сайхан боломжийг бүү алд. Үйл явдлын өрнөлийг хянаж байвал том амжилтад хүрч, аюул ослоос сэрэмжилж чадна.

    Тахиа жилтнүүд авьяасаа ашиглаж чадвал амжилтад амархан хүрнэ 

    Тахиа жилтнүүд төрөлх авьяасаа ашиглаж чадвал амжилтад амархан хүрнэ. 2018 онд санхүүгийн талбарт ялалт, ялагдлын алиныг ч амсана. Бие жаахан тавгүйрхвэл ялихгүй гэж үл тоомсорлож болохгүй.

    Нохой жилтнүүд эргэлзээ, айдсаа дарж хүсэл мөрөөдлөө биелүүл

    Өнгөрсөн жилтэй харьцуулахад сайхан жил ирлээ. 2018 он нохой жилтнүүдэд нэн таатай, гэхдээ үргэлж аз жаргалд умбаж амжилттай явна гэсэн үг биш. Амар амгаланг эрхэмлэн бүхнийг төлөвлөж, зөв хийвэл амжилт ирнэ. 2018 оны эхээр эрч хүч дүүрэн, санаачлагатай байх боловч хэт их ажиллаж ядаргаанд орох шинжтэй. Иймээс ажил, амралтаа зөв зохицуулж сур.

    Гахай жилтнүүд боломжийг бүү алд

    2018 он гахай жилтнүүдэд азтай, ашигтай нөхцөл байдал олныг бэлэглэнэ. Шар нохой жил танд нэн таатай байх тул өөртөө итгэлтэй байж олон ажил амжуул. Гахай шинэ оны эхний саруудад мөнгө санхүүгээ арвижуулахад ихэд анхаарах хэрэгтэй. Их мөнгө олох боломж бүрдэх ба мөнгөө хөрөнгө оруулалтад зориулах буюу дансандаа хуримтлуул. Том наймаа хийх, хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой бай. Азын од гийж, албан тушаал ахих боломж Гахай жилтнүүдэд гарна. Хувийн бизнестэй хүмүүсийн ашиг орлого нэмэгдэж, зах зээлээ тэлж эхэлнэ.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй