ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ онд гахай жилтэнүүдийг эд хөрөнгө, карьерын тал дээр аз ивээнэ

    Энэ онд гахай жилтэнүүдийг тааламжит 3 од ивээх учраас эд хөрөнгө, карьерын тал дээр азтай, одтой байх болно. Мөн танд баяр хөөртэй олон сайхан үйл явдлууд тохиолдоно. (жишээлбэл хурим найр, шинэ байр авах, тушаал дэвшиж хүүхэдтэй болох гэх мэт). Гэхдээ юм дандаа сайхнаараа байдаггүй учраас бага зэргийн саад бэрхшээлүүд үе үе таны өмнө гарч ирэх болно. 

    Эд хөрөнгө

    Нар таныг ивээж байгаа учраас санхүү эдийн засгийн хувьд та тун дажгүй байх төлөвтэй байна. Хэрэв та голчлон эрэгтэй үйлчлүүлэгчидтэй бол энэ жил гүйцэтгэлээ сайн хийж, асар олон үйлчлүүлэгчтэй болох болно. Харин оффисын ажилчид хувь хүнийхээ онцгой чадвар, тууштай хичээл зүтгэлийн ачаар эрэгтэй даргынхаа хайр талархлыг хүлээж шагнуулна. Бизнес эрхлэгчид захиалгад дарагдах бөгөөд орлого нь улам нэмэгдэх болно. Нарны байрлал таны эд хөрөнгөнд сайнаар нөлөөлөх учраас та гадаад орон уруу явж өөрийнхөө салбар компанийг байгуулбал нэлээдгүй үр ашгийг хүртэх ажээ. Урлагийн ажил эрхэлдэг хүмүүсийн сэтгэлгээ, бүтээлч чанар дээд түвшинд хүрэх учраас их хэмжээний шагнал авах боломжтой байгаа юм. Та л зүтгэж, бүхнээ ажилдаа зориулж чадах аваас та үлэмж хэмжээний орлого олж чадах болно. Өөрт байгаа үнэт эдлэл, эд хөрөнгөө бусдад үзүүлж онгирох юм бол эд юмсаа хулгайд алдах магадлал л нэмэгдэнэ гэдгийг санаж байгаарай. 

    Карьер

    Нарны ач ивээлээр та карьерын хувьд өсөн дэвших бөгөөд эмэгтэй гахай жилтнүүд маань бизнес аяллаар явах болно. Бусдаас ялгагддаггүй байсан хүмүүс эрэгтэй захирлынхаа ачаар хүлээн зөвшөөрөгдөж, тушаал дэвших болно. Зар сурталчилгаа, урлаг, дизайн, уран зохиолын салбарт ажилладаг хүмүүс тун бүтээлч байх шинжтэй байна. Бизнес эрхэлдэг хүмүүс үйлчлүүлэгчиддээ сайхан сэтгэгдэл төрүүлж байнгын хэрэглэгчидтэй болох бөгөөд таны бизнесийн үйл ажиллагаа тогтворжих төлөв ажиглагдаж байна. Өөр газарт бизнесээ өргөжүүлбэл илүү олон тооны үйлчлүүлэгчтэй болох бололцоотой. 

    Хайр дурлал

    Эмэгтэй гахай жилтнүүд эрэгтэйгээсээ илүү азтай байх нь ээ. Бүсгүйчүүд маань эрчүүдтэй хэл амаа түргэн ололцох бөгөөд сайн залуутай таарч харилцаагаа гүнзгийрүүлнэ. Дурласан байгаа гахай жилтнүүдийн тухайд гэвэл гэрлэхэд нэн тохиромжтой жил хэмээн зурхайн ухаанд буужээ. Тэгвэл зарим гахай жилтнүүд ганцаардаж, хайртай хүнээ өөрийг нь ойлгохгүй байна хэмээн бодох бөгөөд хэрүүл маргаандаа тулж салж ч болзошгүй байна. 

    Эрүүл мэнд

    Гахай жилтнүүдийн эрүүл мэнд энэ онд тогтвортой байх бөгөөд хүндээр өвдөхгүй. Гэвч та настай аав, өвөөгийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэг гарна. Санаандгүй осол гэмтэлд өртөх магадлалтай байгаа бөгөөд ямарваа нэгэн зовиур биед тань илэрсэн тохиолдолд шууд эмнэлэгт хандахыг зөвлөе. Тайван бус үедээ жолооны ард суувал осолд орох магадлалтай байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй