ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 онд Нохой жилтнүүдийг юу хүлээж байна вэ?

    Нохой жилтнүүдийн хувьд энэ онд өөрийнх нь жил гарч байгаа учраас ерөнхийдөө сайхан жил байх болно. Гэсэн хэдий ч зарим тал дээр сөрөг зүйлс гарч мэдэхээр байна. Өнгөрсөн жил тэд хуримаа хийж, хүүхэдтэй болохоор урьдчилан төлөвлөсөн байж болох учраас энэ жил аль болохоор сөрөг зүйлд анхаарлаа бага хандуулж, бага бухимдах хэрэгтэй юм. 

    Эд хөрөнгө

    Нохой жилийг удирдаж буй одны нөлөөгөөр таны санхүүгийн нөхцөл байдал нэг дээшилж нэг доошилж байх учраас ихийг хүсч найдах хэрэггүй ээ. Шинэ ажил олохоос нааш таны ажилд тоймтой өөрчлөлт гарахгүй. Бүрэн итгэлтэй байгаа нөхцөлд л таны бизнес өргөжих боломжтой гэдгийг дурдахад илүүц биз ээ. Мөнгөний урхинд орох магадлал өндөртэй байгаа учраас гэрээ байгуулахдаа хашир хянамгай байх хэрэгтэйгээс гадна муу хүнд луйвардуулахаас болгоомжлоорой. Та болон таны гэр бүлийн настан буурлууд гэнэтийн осолд өртөж болзошгүй тул нэлээдгүй их хэмжээний мөнгийг эмчилгээнд зарцуулж мэднэ. Ложистик, тээвэр, урлагийн салбарт ажилладаг нохой жилтнүүд маань орлого сайтай байх ажээ. 

    Карьер

    Нохой жилтнүүдийг ажил төрөл нь олон янзаар туршиж шалгах бөгөөд төрөл бүрийн хүндрэлтэй байдалтай тулгарах учраас алдагдалд орохоос болгоомжлоорой. Аз болоход ажлыг ивээгч одны нөлөөгөөр таны ажиллах чадвар нэмэгдэж, тун удалгүй та тушаал дэвших болно. Од эрхэсийн зүгээс таныг ажлынхаа хамт олонтой эвтэй найртай байж, өөрийнхөө карьерыг ахиулахын тулд бусдын саналыг чих тавин сонсохыг зөвлөж байна. Хэрэв танд бизнес төлөвлөгөө байгаа бол олон дахин шалгаж байж хэрэгжүүлээрэй. Эс бөгөөс та маш их бухимдаж мэдэх юм. Бусадтай хамтран ажиллавал хууртаж мэдэхээр байгаа учир чухал зүйлээ өөрөө гардан хийж байхыг сануулъя. Харин бизнес эрхлэгчид бусдын жишгийг дагалгүйгээр өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг сайтар судалсны үндсэн дээр хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг татахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь танд ашиг авчрах болно. 

    Хайр дурлал
    Энэ жил нохой жилтнүүд нэлээдгүй сэтгэл хөдлөлтэй байх боловч өмнөхөөсөө илүү сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах шинжтэй байна. Жижиг сажиг зүйлээс болж эхнэр нөхрүүд хоорондоо маргалдаж энэ нь эргээд ажилд тань муугаар нөлөөлөх болно. Та хоёрын тааламжгүй харилцааг ашиглан гуравдагч этгээд дундуур нь орж ирэх магадлалтай юм. Хэрэв та хэн нэгэнтэй үерхэж түүнтэйгээ ирээдүйгээ хамтдаа төсөөлж чадаж байгаа бол энэ жил хуримаа хийж сөрөг нөлөө үзүүлэх тааламжгүй оддын нөлөөг үгүй хийх бололцоотой байх нь ээ. Харин ганц бие нохой жилтнүүдийн хайр дурлалын харилцаа нэлээдгүй төвөгтэй байх бөгөөд ерөнхийдөө аз дутна гэж дүгнэж болохоор байна. Хэн нэгэнд дурласан нохой жилтнүүд маань одоо үерхэж байгаа хүнтэйгээ суухыг төдийлөн бодохгүй учраас харилцаагаа тэвчээртэйгээр гүнзгийрүүлэхээс өөр аргагүй. 

    Эрүүл мэнд

    Энэ жил таны эрүүл мэнд болон гэр бүлийн байдал маш эмзэг байх болно. Эрүүл мэндийг удирддаг од таагүй байрлалд байгаагийн улмаас та болон таны гэр бүлийн настан буурлуудын эрүүл мэнд доройтож, сэтгэл санаагаар унах төлөвтэй байна. Гар болон хөлөө хурц ирмэгтэй зүйлээр гэмтээж болзошгүй учраас янз бүрийн багаж хэрэгслээс хол байхыг хичээгээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй