ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүйтэнд машинаа хэрхэн хялбар асаах вэ?

    Нэгдүгээрт: Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж, их гэрэл буюу холын гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.

    Хоёрдугаарт: Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асалт сайн байх болно. Учир нь бензин насосны даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.

    Гуравдугаарт: Дизель, бензин машинд хэрэглэж болох түргэн асаагч эфир байдаг. Капот сөхөөд 1-2 агаар шүүгчрүү цацаад, машинаа асааж үзээрэй. Маш амархан тэсэрнэ, ялангуяа дизель тэрэгт 2-3 удаа цацаж ямар ч хүйтний улиралд асаалт нь хялбар болно.

    Дөрөвдүгээрт: Дизель бол хөдөө явахдаа хонох хэрэг гарвал 5 л дизель халааж байгаад банкиндаа хийгээд 5 мин гараараа дарж татуулаад, ганц дарж асаана. Нөөц савтай явах хэрэгтэй.

    Эцэст нь: Таны ойр орчим дулаан газар байгаа бол Аккумлятороо тайлж аваад, дулаан газар 1-2 цаг байлгаад эргээж боосны дараа асаах оролдлого хийх. Энэ үйлдлийг олон удаа хийхгүй байхыг анхуурлъя. Учир нь аккумлятор хурдан суух аюултай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй