ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бич жилтнүүдийг юу хүлээж байна вэ?

    Айлчлан ирсэн 2018 онд бич жилтнийг 2 од ивээх бол тааламжгүй 3 од сөрөг нөлөөгөө үзүүлэх бөгөөд үр дүнд нь бич жилтнүүдийн хувьд төдийлөн таатай сайхан жил болохгүй төлөвтэй. Энэ жил тэд “тогтмол ус өмхийрдөг урсгал ус өмхийрдөггүй” гэсэн зүйр үгийн дагуу амьдрах ёстой агаад суралцаж, тушаал дэвшихэд таатай цаг үе гэдгийг од эрхэс хэлж байна. Дээр дурдсан тааламжгүй 3 одны нөлөөгөөр гэнэтийн зүйлсээс айх юмуу осол эндэгдэлд өртөж болзошгүй. Аяллаар явахдаа цаг агаарын өөрчлөлт, зам тээврийн аюулгүй байдал, ачаа боодол зэргээ шалгаж алдагдахаас сэргийлээрэй. Энэ жилийн турш бичнүүд өөрийнхөө эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өвчтэй хүнийг эмнэлэгт эргэж, оршуулгын үйл ажиллагаанд оролцохгүй байвал зохино.

    Эд баялаг

    Энэ жил таныг эд баялгийн од ивээхгүй учраас мөнгө олоход тун хэцүү байх шинжтэй байна. Гэвч аз болоход өөр нэгэн одны нөлөөгөөр та байнга бизнес аялалд явах бөгөөд хол газраас мөнгө, орлогыг авчирч, гадаад зах зээлээ тэлж бизнесээ хөгжүүлэх сайхан боломж бий болох болно. Од эрхэс таны орлогын хэмжээг тогтворгүй байхыг урьдчилан хэлж байгаа учраас бэлтгэлтэй байж зардлаа багасгахыг хичээгээрэй. Энэ жил ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байх нь дээр байх ба хөрөнгө оруулбал хамаг хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй байгаа ажээ. Энэ жил та ахмад настнуудынхаа эрүүл мэнд болон өөрийнхөө эрүүл мэндэд онцгойлон анхаарал тавих ёстой.

    Карьер

    Энэ жил бич жилтнүүд маань цалингаа нэмүүлж, байнга бизнес аяллаар явж, өөр тийшээ нүүж, ажлаа солих болно. Удаан хугацаагаар аялбаас таны кареер өсөх магадлалтай байна. Оффисын ажилтнууд ийш тийшээ бизнес аялалд явах бол арилжаа наймаа эрхлэгчдэд гадаадын зах зээлд гарах сайхан боломж бий болно. Энэ жил бич жилтнүүдэд саруул ухаан хайрласан ээлтэй жил болох бөгөөд урам зориг шаардагддаг сэтгэн бодож, бүтээн бий болгох ажил эрхэлдэг хүмүүст үр өгөөжөө харамгүй хайрлах төлөвтэй байгаа юм. Танд сайхан боломж гарч ирсэн бол сайтар дэнсэлж үзэж байж ажлаа солих эсэхээ шийдэхийг санал болгоё. Таны сэтгэл санаа тогтворгүй байх учраас бусдыг гомдоохгүй байх тал дээр сайн анхаараарай. Үүнээс чинь болж хамт ажиллагсад тань таныг тоохоо больж, ажил тань ахицгүй болж болзошгүй байна. Ийм учраас зан аашаа үргэлж хичээж, бусдын үзэл бодлыг сонсон хамт ажиллагсад болон удирдлагуудтайгаа сайхан харилцаатай байхыг хичээх хэрэгтэй юм шүү. 

    Хайр дурлал

    Үерхэж байгаа бич жилтнүүдийн харилцаанд гуравдагч этгээд орж ирж болзошгүй тул хайртай хүнтэйгээ илэн далангүй харилцаж, нэг нэгнээ сайтар ойлгож байх нь чухал юм. Хэрэв та ганц бие бол бизнес аялал хийж байхдаа юм уу нэг бол найз нөхөд, хамаатнуудынхаа тусламжтайгаар зөв хүнтэйгээ танилцах болно. Харин гэрлэсэн бич жилтнүүд гэр бүлийн хүнтэйгээ хангалттай цаг хугацааг хамт өнгөрөөхгүй байгаагаасаа болоод нэг нэгэндээ өмнөх шигээ татагдахаа болих болно. Хайр дурлалыг ивээгч од энэ жил бичнүүдийг төдийлөн ивээхгүй учраас гэрлэсэн бич жилтнүүд сэтгэлээр унаж, хайртай хүнтэйгээ муудалцана. Боломж гарвал хайртай хүнтэйгээ хамт аяллаар явбал та хоёрын харилцааг сайжруулахад тус болох болно. 

    Эрүүл мэнд

    Эрүүл мэндийг хариуцдаг цөөн тооны тааламжгүй одны нөлөөгөөр таны эрүүл мэнд энэ жил тийм ч сайн байхгүй нь ээ. Гэнэтийн осолд орж мэс засал хийлгэх магадлалтай байгаа тул осолтой спортын төрлөөс хол байхыг зөвлөе. Онцгойлон эмнэлэгт өвдөөд хэвтэж байгаа сул дорой хүмүүсийг эргэж өөрийнхөө эрүүл мэндийг муутгах муу сүнсийг дуудах хэрэггүй юм. Тогтворгүй зан ааш тань таныг нойргүй болгох магадлалтай байна. Сөрөг зан ааштайгаа тэмцэхийн тулд дотны хүмүүстэйгээ аялж, онгон байгальд гарах нь танд ашиг тустай байх болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй