ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 он Луу жилтнүүдийн хувьд сорилт, туршилтын жил болно

    Луу жил нь нохой жилтэй зөрчилддөг учраас 2018 он луу жилтнүүдийн хувьд төдийлөн таатай жил болохгүй гэж шууд дүгнэж болох юм. Тааламжгүй нөлөө үзүүлэх 5 од энэ жил луу жилтнүүдийн замыг хаших учраас энэ оныг бүхэлдээ сорилт туршилтын жил гэж үзэж болно. Санхүүгийн гарз хохирол амсч, ажил дээр нь асуудал байнга үүсэхээс гадна эд баялгийн од танаас “нүүрээ буруулна”. Эмэгтэйчүүд танд төвөг саад учруулах магадлалтай байгаа тул ажлын газрынхаа эмэгтэйчүүдийн хэл ам, хов живээс болгоомжлоорой. Бас дотнын найз нөхөдтэйгөө зөрчилдөхгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Луу жилтнүүд энэ жил “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэсэн зарчмыг баримталж ажиллах ёстой бөгөөд амьдралдаа өөрчлөлт гаргаж, тогтсон ойлголтыг эвдэж, шинийг санаачлахын төлөө хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. 

    Эд баялаг

    Санхүүгийн гарз хохирлыг бэлгэддэг оддын нөлөөгөөр энэ жил та эд баялаг багатай байх учраас зардлаа хэмнэж, онц шаардлагагүй зүйлсийг худалдан авахаа болих хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага гарвал өндөр хүүтэй, эрсдэлтэй замыг сонгох хэрэггүй юм. Ажил дээр олон тооны төвөгтэй байдалтай тулгарч, цалинтай холбоотой асуудлууд ар араасаа үүсэх болно. Шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй луу жилтнүүд үндсэн хөрөнгө байхгүй гэх зэргээр нэлээд олон тооны саад бэрхшээлтэй тулгарах болно. 

    Карьер

    Энэ жил ихэнх луу жилтнүүд ажил төрөлдөө олон алдаа эндэгдэл гаргах ба үүнээсээ болоод дээд удирдлагадаа загнуулж сэтгэл санааны дарамттай явах болно. Дарамтанд орлоо гээд ажлаасаа халагдах тухай бодож болохгүй шүү. Харин өөрөөсөө илүү чадварлаг ажилчдаасаа суралцаж, мундаг болохыг хичээх нь зүйтэй юм. Хамт ажилладаг хүмүүсийнхээ талаар гомдоллож хэн нэгэнд ярьж байж өөрөө дараа нь ороогдох магадлалтай. Бизнес эрхлэгчид жилийн турш завгүй гүйх боловч жилийн эцэст ямар ч ашиггүй ажилласан байх төлөвтэй. Зурхай маань муу байгаа юм чинь гээд гутарч суулгүйгээр төлөвлөгөө гаргаж, бодлоготойгоор ажиллавал дараа жилээс та ашигтай ажиллах болно. 

    Хайр дурлал

    Энэ жил та ааштай, тэвчээргүй байх учраас хайр дурлал таныг ивээхгүй нь бололтой. Луу жилтнүүд өнөөгийн байгаа харилцаагаа хадгалж үлдэхийн тулд нээлттэй, тэвчээртэй байх ёстойгоос гадна гуравдагч этгээдийг дундуураа оруулах ямарваа нэгэн шалтгийг үүсгэхгүй байх ёстой гэдгээ санаж яваарай. Гэрлээгүй байгаа луу жилтэн энэ жил хайртаасаа салж мэдэх тул харилцаандаа ач холбогдол өгөхийг зөвлөж байна. Харин хуримаа хийхээр нэгэнт шийдсэн хосуудыг заавал энэ жилдээ хуримлаарай гэж зөвлөе. Гэр бүлтэй луунууд аахар шаахар зүйлээс болж сүр бадруулахгүй байхыг хичээгээрэй. Ганц бие луунууд хэдийгээр сэтгэл татам хүнтэй танилцах боловч уг харилцаа нь удаан үргэлжлэхгүй тул дэмий зүйлд цаг заваа гарздаж байхынхаа оронд хичээл, ажилдаа анхаарах хэрэгтэй.

    Эрүүл мэнд

    Гэнэт өвдөж, осол гэмтэлд өртөх магадлалтай байна. Ийм учраас хоол хүнсэндээ анхааралтай хандаж, ажил амралтаа ухаалгаар зохицуулан эмнэлгийн үзлэгт идэвхтэй хамрагдаарай. Энэ он таны хувьд хэцүү өдрүүдээр дүүрэн байх хэдий ч гутарч, бухимдсаар ходоод гэдсээ муутгах вий. Ууртай, стресстэй байхдаа жолоо бүү бариарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй