ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бар жилтнүүдийг 2018 онд юу хүлээж байна вэ?

    Зурхайн ухаан ёсоор нохой жил болон бар жил нь хоорондоо тун сайн нийцэлтэй байдаг учраас бар жилтэнүүд 2018 ондоо алзахгүй сайхан байх төлөв харагдаж байна. Гэхдээ зан авирыг удирддаг тааламжгүй одны нөлөөгөөр энэ онд бар жилтнүүд ерөнхийдөө тайван бус, сэтгэл санааны тогтворгүй байдалтай байх бөгөөд хэр баргийн хүнд итгэж чадахгүй нь бололтой. Энэ одны нөлөөнд орсноор та туйлын хартай, сэжигч нэгэн болон хувирах бөгөөд гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ийм л хандлагаар харилцах болно. Үүнээс гадна шүүхэд дуудагдаж, зарга хийх магадлалтай байгаа тул хууль дүрмийг сайтар судалж, гэрээ хэлэлцээр хийхдээ зүйл заалт болгонтой нь нягтлан танилцахыг танд зөвлөе. Ерөнхийд нь дүгнээд үзвэл таны энэ оны зурхай тун дажгүй байх хэдий ч гол саад нь таны зан авир байх болно. Ямарваа нэгэн асуудалтай тулгарвал сэтгэлийн хөөрлөөрөө биш харин уужуу тайвуу байдлаар оюун дүгнэлт хийж байж эцсийн шийдээ гаргахыг од эрхэс зөвлөж байна. 

    Эд баялаг

    2018 онд бар жилтнүүд боломжийн сайхан орлоготой байх бөгөөд санхүүгийн хэд хэдэн эх үүсвэр гарч ирэх болно. Хэрэв та оффисын ажилтан бол таныг удирдлага тань тушаал дэвшүүлэх магадлалтай байгаа бол бизнес эрхлэгчдийг энэ жилдээ өөрийнхөө бизнесийг өргөжүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн байдлыг удирддаг од энэ жил “олон янзын ааштай” байх тул мөнгөтэй холбоотой хэрэг явдлыг шийдвэрлэхдээ туйлын болгоомжтой хандаарай. 

    Карьер

    Оффисын ажилчдын хувьд энэ жил ажил төрөл туйлын бүтэмжтэй сайхан явагдах бөгөөд хэрэв та мэрийж үнэхээр чадах аваас тушаал дэвшихгүй гэх газаргүй. Энэ онд таны ажил, сурлага тун сайн байх болно. Хэрэв та хүсч байвал өөрийн гэсэн дэлгүүр юм уу компанитай болж түүнийгээ удирдаж, бизнесээ өргөжүүлэхийн хажуугаар өөрийнхөө нэр хүндийг ч бас өсгөөд авахад зүгээр. Хэрэв та энэ жил ажлаа өөрчлөхийг хүсч байгаа бол яг тохиромжтой үе нь мөн. Таныг хорлох гэсэн хүмүүсээс хол байж, бага ярьж, их ажиллан даруу төлөв байхаа бүү мартаарай. Ажилтай холбоотой гэрээ хэлэлцээр хийх хэрэг гарвал гэрээгээ сайтар уншиж танилцах шаардлагатай шүү. Эс бөгөөс хуулийн байгууллагаар явах хэрэг ч гарч мэдэх юм. 

    Хайр дурлал

    Энэ жил ихэнх бар жилтнүүд өөрийнхөө хамаг анхаарлыг ажил төрөлдөө л зориулах учраас хайр дурлал, сэтгэл хөдлөлийг үл анзааран ганц бие байх төлөвтэй. Хэрэв та ганц бие байхаас үнэхээр залхаж байгаа бол найз нөхөд, ажлын газрын хүмүүсийнхээ зохион байгуулж байгаа үдэшлэг, уулзалтанд идэвхтэй хамрагдаж мөрөөдлийнхөө хайрыг олж аваарай. Хэрэв та хайраа нэгэнт олж хуримаа хийсэн бол хайр дурлал, ханиа мартаж хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлэх гээд байх болно. Энэ нь мэдээж хэрэг сайн зүйл биш учраас та ажил болон хувийн амьдралаа жигд зохицуулах хэрэгтэй шүү. Мөн түүнчлэн хайртыгаа хардаж, үргэлж сэтгэл санааны тогтворгүй байдалтай байснаар та хайртаасаа хөндийрч эс бөгөөс үргэлж таарамжгүй харилцаатай байх болно. 

    Эрүүл мэнд

    Ерөнхийд нь авч үзэх юм бол бар жилтнүүдийн эрүүл мэнд асуудалгүй байх боловч та настай аав ээж, эмээ өвөө болон бага насны хүүхдүүдээ байнга анхаарч байх ёстой болох нь ээ. Таны эрүүл мэнд асуудалгүй байх боловч бусад хүмүүст итгэхгүй сэжиглэж, үргэлж тайван бус байх болно. Дээр дурдсанчлан оршуулганд явахынхаа оронд баяр ёслол, хурим найр зэрэг эерэг энергиэр өөрийгөө дүүргэж болох газрууд руу очоорой. Ажлын асар их ачаалал, тогтворгүй зан аашаа ялан дийлэхийн тулд намуухан хөгжим сонсож, хөнгөн биеийн тамираар хичээллэх нь тустай байх болно. Мэдрэлийн систем болон хоол боловсруулах системээ муутгахаас сэргийлж ногоо, жимсийг тогтмол зөв хэрэглэж заншаарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй