ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 онд Үхэр жилтнүүд албан тушаал дэвшинэ

    2018 онд Үхэр жилтэнүүд заримдаа азтай заримдаа азгүй байх төлөвтэй байгаа тул санхүүгийн алдагдалд орж, ил болон далд байдлаар бусадтай өрсөлдөж, шүүхээр заргалдаж байж эд хөрөнгөтэй болох шинжтэй байна. Өөрөөр хэлэх юм бол үхэр жилтнүүдийг асуудалд ороход найз нөхөд, танил тал нь тусалж хүнд нөхцөл байдлаас нь аврах бөгөөд хэрэв танд тэвчээр, хичээл зүтгэл л байх юм бол бүхнийг туулж гарч чадах болно. Тийм учраас та өөрийнхөө тогтворгүй сэтгэлийг аль болох тайван байлгаж өөрт тулгарсан асуудлуудаа зохицуулж шийдэх учиртай юм. Энэ жил та нэг газраа л байгаад байлгүйгээр бусдын баярт үйл явдалд аль болох олон оролцож өөртөө үүссэн сөрөг энергийг үгүй хийх нь зөв ба буяны ажил болон хүнд өвчтэй байгаа хүнийг эргэх зэрэг сөрөг энерги дагуулсан зүйлсийг бага хийх хэрэгтэй ажээ. 

    Эд баялаг

    Хүмүүсийн хоорондын харилцааг үгүй хийдэг одны нөлөөгөөр үхэр жилтэй хүмүүс өөрийн ханьдаа хууртаж сэтгэл санаагаар унах өндөр магадлалтай байгаа юм. Үүнээс гадна эдийн засгийн ноцтой хохирлыг ч амсах магадлал байгаа ажээ. Энэ жил үхэр жилтнүүд ханьтайгаа харилцах харилцаандаа ихээхэн анхаарал тавих хэрэгтэй ба ашиг орлогын төлөө олон жил нөхөрлөсөн найзаа мартах учиргүй. Эс бөгөөс та онгоцтойгоо усанд живэх болно шүү. Аргагүй нөхцөл байдал үүсч найз нөхөд, хамаатан саднууддаа мөнгө зээлүүлэхээс өөр аргагүй болвол заавал ч үгүй бичгээр гэрээ үйлдэж баталгаа авах ёстой гэдгээ бүү мартаарай. Санхүүгийн одны байрлал таагүй байгаагийн улмаас үхэр жилтнүүд энэ жил мөнгө, хөрөнгө хуримтлуулж огт чадахгүй нь ээ. Гэхдээ та загвар, үнэт эдлэл болон эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг нэгэн бол таны орлого тун давгүй байх болно гэдгийг од эрхэс хэлж байна. 

    Карьер

    Хүч чадлыг бэлэгдэгч одны нөлөөгөөр энэ жил үхэр жилтнүүд маань тушаал дэвших өндөр магадлалтай байна. Энэ нь онцгойлон цэрэг арми болон бүтээлч ажил эрхэлдэг хүмүүст хамаарах ба таны эмэгтэй удирдлага чин сэтгэлийг тань үнэлж тушаал дэвшүүлэх юмуу эс бөгөөс чухал албан тушаалд таныг томилох болно. Ажлын газрын хүмүүстэйгээ хамтран ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг тэдэнтэйгээ хуваалцаарай. Ямарваа нэгэн сөргөлдөөн үүссэн нөхцөлд эр зоригоо гайхуулах гэсний хэрэггүй. Үүнийг умартвал шүүхэд дуудагдаж, шоронд орох нөхцөл байдал ч таныг хүлээж байна. Та хэрвээ одоогийнхоо ажлыг өөрчилж өөр компанид орохыг хүсч байгаа бол таныг тэгсэний хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна. Таны хувьд энэ жил бол ажил мэргэжил, ажлын газраа өөрчлөхөд тохиромжгүй. 

    Хайр дурлал

    Ганц бие үхэр жилтнүүд энэ жил өөртэйгөө ижилхэн боловсрол, ар гэрийн байдалтай бүсгүйтэй учрах бол зарим үхэр жилтнүүд хэтэрхий хашир болгоомжтой зангаасаа болж сайхан боломжийг алдана. Харин ганц бие бүсгүйчүүд маань найз нөхөд, хамаатан садныхаа тусламжтайгаар найз залуутай болох болно. Зарим тохиолдолд Фенг Шуйгийн хайр дууддаг зүүлт хэрэгслийг зүүснээр хайр дурлалын тал дээр амжилтанд хүрдэг билээ. Харин хэдийнэ хайрлах хүнээ олсон үхэр жилтнүүд хайртыгаа хардаж, гутарч, тун чиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх учраас хайрттайгаа харьцахдаа тодорхой хэмжээний зай барьж, аль болох тайван байхыг хичээгээрэй. Үүнээс гадна сайхан энергитэй баяр хөөртэй үйл явдлуудад оролцож байвал таны эерэг энергийн хэмжээ нэмэгдэнэ шүү. Хайр дурлалын харилцаагаа сайжруулахын тулд хайртай хүнтэйгээ аялах нь гайхалтай зөв алхам болох болно. 

    Эрүүл мэнд

    Энэ онд үхэр жилтнүүд осол гэмтэлд өртөх магадлалтай байгаа тул нуруу, хүзүүгээ гэмтээхээс сэргийлээрэй. Хэт их биеийн хүч, булчингийн ажиллагаа шаардсан дасгал хөдөлгөөнүүд нь үе мөчөө гэмтээж, булгалах үндэс суурь болдог тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. Бүтэн жилийн турш таны сэтгэл санаа тогтворгүй байх тул нойргүйдэж болзошгүй. Сэтгэлээ тавгүйтвэл найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсч, аяга цай уунгаа ярилцаж, салхинд алхах юм уу байгальтайгаа ойрхон байгаарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй