ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хулгана жилтнүүд 2018 онд ашиг, орлого ихтэй байна

    Модон нохой жил хулгана жилтнүүдийн хувьд таатай жил байх төлөвтэй. Эрч хүч, хүч чадлын одны нөлөөнд байх учраас энэ жил нэр алдарт хүрч, карьерын хувьд өсөн дэвжих шинжтэй байна. Гэхдээ тушаал дэвшихийн тулд олон тооны саад бартааг даван туулах хэрэгтэй болно. Хайр дурлалын хувьд тогтворгүй байх бол санхүүгийн тал дээр алдагдалд орох өндөр магадлалтай байгааг од эрхэс анхааруулж байна. 

    Эд баялаг

    Хулганууд энэ оны туршид орлого сайн олох болно. Нэн ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хулгана жилтнүүд олон сайхан зүйлсийг бүтээх нь ээ. Харин бизнес эрхлэгчдэд нохой жил мэдэгдэхүйц их хэмжээний ашгийг авчрахгүй бөгөөд бага зэрэг азгүй байх болно. Хулгана жилтэнүүд гэр бүлийнхээ гишүүдийн тансаг хэрэглээнд хяналт тавьж байхгүй бол санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй ба гэр бүлийнхээ ахмад настануудыг хашир байхыг зааж сурган, муу хүмүүст хууртагдахгүй байх тал дээр анхаарах ёстой. Мөн янз бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ хашир хянамгай байж, энгийн амьдралаар амьдрахыг хичээх хичээгээрэй. 

    Карьер

    Ерөнхийдөө энэ жил хулгана жилтнийг албан тушаал дэвшихэд ээлтэй байх болно. Оффист ажилладаг хулгана жилтнүүд өөрийнхөө ур чадварыг харуулан албан тушаал ахина. Тэднээс гадна цэрэг, армийн салбарт ажилладаг хүмүүс тушаал дэвших өндөр магадлалтай. Ном зохиол, кино урлаг, дизайн, зар сурталчилгааны салбарынханд энэ жил тун гайхалтай санаанууд орж ирэх бөгөөд үүнийхээ ачаар үйлчлүүлэгч болон удирдлагынхаа хайр хүндэтгэлийг хүлээж карьерын хувьд нэг шат ахина. Гарч буй жилдээ ажлынхаа хүмүүстэй нэлээд маргалдах шинжтэй байгаа учраас өөрийгөө хянаж хэрүүл маргаан гаргахгүй байхыг хичээгээрэй. Таныг том компани авч ажиллуулъя л гээгүй бол одоо ажиллаж байгаа газраа битгий орхиорой. Эндээ тушаал дэвшихийг бодсон нь дээр шүү. 

    Хайр дурлал

    Зөвхөн өөрийгөө боддог, өөрийгөө л үнэлдэг зангаасаа болж хүнд дурласан ч бүтэлгүйтэх магадлал өндөртэй байна. Тэгвэл зарим хулгана жилтнүүд хүнд дурлаж үерхэх боловч гэр бүлийнхэн нь дургүйцэх учраас нэлээд шаналах шинжтэй. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй ээ. Таны хайртай хүнийг аажимдаа хүлээн зөвшөөрнө. Нэгэнт гэр бүл болсон хулгана жилтнүүд зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулаад байлгүйгээр хань ижлээ хайрлан халамжлаарай. Хайраа олсон хулганууд энэ жил хайртай хүндээ гэнэт дургүй болж магадгүй бөгөөд хайр дурлал нь мухардалд орж болзошгүй. 

    Эрүүл мэнд

    Энэ жил хулгана жилтнүүд маань маш амархан осол гэмтэлд өртөх төлөвтэй байгаа тул өдөр бүр хянамгай байхыг зөвлөж байна. Гэр бүлийн аз жаргалтай байдалд таагүй байдал үзүүлдэг од хулгана жилтэнүүдэд нөлөөлөх учраас аав ээж, эмээ өвөө зэрэг ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Осол гэмтэлд өртөх магадлалтай учраас эрсдэл ихтэй спортын төрлөөр хичээллэж, ядарсан үедээ жолоо барьж болохгүйгээс гадна далайн эргээс хол байхыг од эрхэс анхааруулж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй