ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Британи бүсгүйчүүдийн хамгийн олноор жирэмсэлдэг үе нэгдүгээр сарын 2-ны үдэш

    Жил бүрийн нэгдүгээр сарын 2-ны үдэш 10:36 цагт хамгийн олон Британи хосууд загас наадуулж, хүүхэдтэй болдог нь судалгаагаар тогтоогджээ.

    Албан ёсны тоо баримтаас үзвэл жил бүрийн есдүгээр сарын 26-нд Нэгдсэн Вант улсад хамгийн олон хүүхэд төрдөг гэнэ. Энэ нь нэгдүгээр сарын 2-ноос 38 долоо хоногийн дараа (хүүхэд тээх дундаж хугацаа) гэсэн үг ажээ. Есдүгээр сард төрсөн хүүхэд сургуульд орохдоо хамгийн ахмад нь болдог тул энэ сард хүүхэдтэй болохыг хосууд сонирхдог. Бас шинэ жилийн амралтын дараа ажилдаа орохоос өмнө сүүлийн удаа цагийг хамт өнгөрөөх гэсэн хүсэл, шинэ жилийн шарталтаа сэксээр эмчлэх зорилго зэрэг нь олноор жирэмслэхэд хүргэдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

    Эдгээр шалтгааны улмаас Британий хосуудын 60 хувь нь энэ орой сэкс хийдэг гэнэ. Хосуудын 71 хувь нь хүүхэдтэй болох магадлалаа нэмэгдүүлэхийн тулд хачин сонин арга хэрэглэдгийг Channel Mum сувгийн судлаачид олж тогтоосон байна. Тэд Британий 1,500 ээжээс хэрхэн амжилттай жирэмсэлснийг нь асууж, хамгийн түгээмэл аргуудыг жагсаажээ.

    Судалгаагаар үр дүнтэй болох нь тогтоогдсон аргууд:

    • Сэксийн үед болон дараа нь долоо хоногийн турш оймс өмсөж, хөлөө дулаан байлгах (10 хувь нь хэрэгжүүлсэн)
    • Сэксийн дараа шууд Макдональдсийн шарсан төмс идэх (3 хувь)
    • Өдөр бүр хар шоколат идэх (37 хувь)
    • Сэксийн дараа долоо хоног дур тавихаас зайлсхийх (6 хувь)
    • Эсрэг сэтгэлзүй бий болгож, жирэмслэхгүй байхыг хичээж буй дүр эсгэх, тэгээд нэг удаа “гэнэдэх” (39 хувь)
    • Ханборгоцой идэж, шүүсийг нь уух (32 хувь)
    • Ногоон хувцас өмсөж, ногоон ор дэрний даавуу хэрэглэх (5 хувь)
    • Хамарны зүүн талаа цоо хатгах (0.5 хувь)
    • Сэксийн үед хөлөө зүгээр өргөлгүй дугуй жийж буй хөдөлгөөнийг доод тал нь 3 минут хийх (58 хувь)
    • Тас харанхуйд унтах. Гар утас, WiFi бүгдийг унтраана (15 хувь)
    • Нэгдүгээр сарыг бүхэлд нь уулгүй өнгөрөөх (7 хувь)
    • Эрчүүдэд хөлдүү дотуур өмд өмсүүлж домнох (1 хувь)
    • Эх сурвалж: Independent
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй