ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Маш багадаа “охин нас”-аа гээсэн одууд

    Майли Сайрус, Рианна гэх мэт секс бэлэг тэмдэг болсон эмэгтэй дуучид тус жагсаалтад огт дурдагдахгүй нь хачирхалтай. Гэхдээ тэдний гаргадаг хэт эрээ цээргүй үйлдэл зөвхөн олны анхаарлыг татах зорилготой байх л даа.

    Наснаасаа эрт буюу бараг л хүүхэд ахуйдаа охин насаа гээж, эмэгтэй хүн болсон оддын тухай танд хүргье. Тэд энэ нандин сэдвийнхээ тухай өөрсдөө ярилцлагандаа дурдсан юм шүү!

    Katy Perry, 16 нас

    Хэдийгээр Кети шашны хатуу үзэл баримтлалтай гэр бүлд төрж өссөн ч 16 насандаа охин насаа Волво машины урд суудалд Jeff Buckley-гийн Grace дууг сонсонгоо үдсэн тухайгаа 2014 оны хоёрдугаар сард GQ сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр энэ тухай ярьсан байдаг.

    Kim Kardashian, 14 нас

    "Би 15 хүрэх гэж байхдаа анх бэлгийн хавьталд орсон. Яагаад ч юм цаг нь болсон юм шиг санагдсан учраас тийм зүйл болсон" хэмээн Ким 2012 оны арванхоёрдугаар сард Опра Уинфрейгийн шоунд оролцохдоо ярьжээ. Охиноо бүсгүй хүн болсныг мэдсэн ээж нь жирэмсэний тест хүртэл авч шалгасан тухай тэрээр мөн дурдсан байдаг.

    Khloe Kardashian, 14 нас

    "Би 14 настай байхдаа 18 настай залуутай болздог байсан. Тэр намайг секст шууд л уруу татсан. Учир нь би үнэхээр жаахан, өөрийн биеэ бүрэн мэдэхгүй шахуу л хүүхэд байсан. Үүнээс хойш би гурван жилийн турш хэнтэй ч ойртоогүй, өөртөө гутарч дургүй хүрэх шиг болдог байлаа. Нөхцөл байдал тийм ч аятайхан байгаагүй ч гэсэн одоо бодоход сайхан дурсамж л юм даа" хэмээн бас нэгэн Кардашиан 2012 онд ярьжээ.

    Hilary Duff, 16 нас

    Хэдий тэрээр энэ тухайгаа олонд ил ярихыг хүсдэггүй ч Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлагандаа ам алдсан удаа бий. "Би 16 настай байхдаа 26 настай залуутай үерхдэг байсан. Ингээд л юу болсон нь тодорхой байлгүй дээ" хэмээн Хиллари ярьжээ. Тэр энэ үедээ Good Charlotte хамтлагийн дуучин Joel Madden-тай үерхдэг байсан учир Жоэл түүний анхны эр хүн болсоныг олон хүн тэр дор нь ойлгосон юм.

    Britney Spears, 14 нас

    Through The Storm: A Real Tale Of Fame And Family In A Tabloid World хэмээх дурдатгал номондоо тэрээр 14 настай байхдаа 18 настай ахлах ангийн хөл бөмбөгчин залууд охин насаа өгсөнтухайгаа цухас дурдсан байдаг.

    Angelina Jolie, 14 нас

    2007 оны дөрөвдүгээр сард OK! сэтгүүлд үзэсгэлэнт Анжелина Жоли хамгийн анхны бэлгийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьж байжээ.

    "Би 14 настайдаа найз залуутайгаа сексийн харилцаатай болж эхэлсэн ч гэсэн сэтгэл хөдлөл, дур тавилт гээд л бүгд санаанд хүрдэггүй байв. Гэнэт нэг өдөр түүнтэйгээ ойрхон байх хүсэлдээ автаж шууд л нэг хутга аваад түүний биеийг зүсчихсэн, тэр ч бас намайг зүссэн. Бид бие биенийхээ цусанд будагдаж, яг л нэг юм солилцож байгаа мэт сонин мэдрэмж төрж билээ"

    Kelly Osbourne, 13 нас

    13 нас гэдэг бол хэтэрхий бага нас. Алдарт дуучин Оззи Осборны охин сарын тэмдэг нь ч ирээгүй байхад анх охин насаа үдсэн ч гэсэн өөрийгөө хөл хүнд болчихвий хэмээн айж явсан тухайгаа US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

    Paris Hilton, 15 нас

    Хэдий Парис өөрөө энэ тухайгаа олонд дэлгээгүй ч, охин насыг нь авсан эр хамаг нууцыг нь задалж орхижээ. "Бид хамтдаа хоёр сар орчим байсан. Нэг удаа бид хоёр амралтанд явсан юм, даанч Парисын эмээ нь түүнийг хайж байсан учир түүний нэр дээр зочид буудалд өрөө захиалж чадаагүй. Тэр энэ үед 15 настай харин би 17 настай байв. Зочид буудлын нэг өрөөнд орчихсон байж байтал гэнэт хаалга тогших чимээ сонсогдон хэн ирснийг хартал Парисын эмээ нь зогсож байсан. Сандарсандаа цонхоор хартал Парис цүнхээ тэвэрчихсэн гольфын талбай дээгүүр гүйж байсан. Үүнээс хойш долоо хоногийн дараа л бид салсан даа."

    Sienna Miller, 16 нас

    Жүжигчин Сиенна Миллер 16 насандаа ээжийгээ гэртээ байхгүй үед "бүгдийг амжуулсан" гэдэг.

    Kate Moss, 14 нас

    Алдарт моделийн 2004 онд хэвлэгдсэн намтар номонд, Кейт Мосс 14 насандаа гэр бүлийнхэнтэйгээ Бахамын аралд амарч байх үедээ охин насаа гээсэн тухай бичигдсэн байдаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй