ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таны Iphone хүйтэнд унтраад байвал доорх аргыг хэрэглээрэй

    Бүх iPhone Lithium-Ion төрлийн зайгаар ажилладаг. Энэ нь бүхий л дахин цэнэглэгддэг зайны үндсэн төрөл. Хэдийгээр богино хугацаанд цэнэг авах давуу талтай байдаг ч хүйтэнд тэсвэр муутай байдаг.

    Lithium-Ion төрлийн зай нь хүйтэнд дараах байдлаар ажиллах чадвараа алддаг гэнэ:

    Судалгаагаар хүйтэн орчин “Li-ion төрлийн зайны дотоод эсэргүүцлийг нэмэгдүүлэн, цэнэгийг эрс бууруулдаг гэнэ. Уг судалгаагаар -18 хэмийн хүйтэнд энэ төрлийн зай хүчин чадлынхаа ердөө 50%-г ашиглах боломжтой болдог гэнэ.

    Apple-н гаргаснаар тэдний төхөөрөмжүүдийн зай ажиллах хамгийн тааламжтай нөхцөл нь 0 хэмээс 35 хэмийн хооронд. Харин Монголын нөхцөлд дээд хязгаар хүртэл халах нь тийм элбэг биш тохиолддог бол өвлийн улиралд iPhone манай орны хүйтэн нөхцөлд тийм ч тохиромжтой биш нь харагдаж байгаа биз?

    Тэгэхээр iPhone цэнэг хэмжих үзүүлэлт нь ердийн нөхцөлд ажиллах хувийг заадаг бөгөөд хүйтэн орчинд энэ цэнэг тэдэн хувьтай байгааг харуулах үзүүлэлт нь тийм ч найдвартай хэмжүүр биш болдог. Өөрөөр хэлбэл хүйтэнд iPhone тань цэнэг нь 30%-тай байсан ч шууд унтарч байгаа бол дараах арга хэмжээг авахыг санал болгож байна.

    Хүйтэнд iPhone-оо хэрхэн удаан ашиглах вэ?

    Хүйтэнд удаан ашиглахын тулд таны хийх ёстой хамгийн энгийн бөгөөд зайлшгүй зүйл нь утсаа дулаан л байлгах ёстой. Шаардлагагүй тохиолдолд халааснаасаа бүү гарга.

    Харин та хүйтэнд утсаа зайлшгүй ашиглах шаардлага гардаг бол нэмэлт цэнэглэгч заавал өөртөө авч яв. Энэ нь таны утас хүйтнээс болоод гэнэт унтрахаас хамгаалах болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй