ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирэх долоо хоногоос эрс хүйтэрнэ

    Өнөөдөр Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Улз голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Орхон, Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 15-17 градус хүйтэн байх нь.

    Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг тоймлоход 15, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч чангарах ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй