ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сингапурчууд бүргэдчин охины тухай кино хийнэ

    Саяхан Сингапурын 14 уран бүтээлч Баян-Өлгий аймгийн Алтай суманд зочилж, бүргэдчдийн аж амьдрал, бүргэдээр ан хийх урлагтай танилцан зураг аваад буцжээ. Энэ үеэрээ тэд тус сумын бүрэн дунд сургуулийн долдугаар ангийн сурагч, бүргэдчин охин А.Айгеримийн гэрт зочилсон байна. 

    Эдүгээ 12 настай А.Айгерим найман наснаасаа эхлэн бүргэдчин аавтайгаа хамт ан агнахад суралцжээ. Мөн Алтай суманд зохион байгуулсан "Алтан Алтайн бүргэд" тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

    Тэдгээр уран бүтээлчид энэ удаа авсан гэрэл зургуудаа олон улсын үзэсгэлэнд тавих аж. Мөн ирэх зургадугаар сард 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин зочилж, А.Айгерим охины тухай кино хийхээр болсон байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй