ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Пауэрлифтингийн дэлхийн хошой медальтан

    Олон улсын пауэрлифтингийн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Чехийн Пилсен хотод болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдсөнөөс хэвтээ шахалтын 74 кг-ын жинд "Стронг" клубын тамирчин Л.Ганбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр цээжнээс 225 кг-ыг шахсанаар энэ амжилтад хүртсэн байна. Л.Ганбаатар жилийн өмнөх тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Үлдсэн өдрүүдэд 66 кг-ын жинд Д.Лхагвахүү, 74 кг-д Л.Ганбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Ш.Чанарав, Х.Энхболд, 120 кг-д Т.Сайфола нар хүч үзэх юм. Баг тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга удирдаж байгаа юм байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй