ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдүүд эдгээр мэс заслыг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой

    Энэ сарын 16-наас 21-ний өдрүүдэд Орхон аймагт Тайваний гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний болон бөөрний мэс заслын эмч нар ажиллах юм. Тус төвийн эрүү нүүр, бөөрний мэс заслын эмч нар уруул тагнай төрөлхийн сэтэрхий, урологи, төмсөгний услалт, эвэрхий, фимоз зэрэг бөөрний талын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

    Хагалгаанд орох хүүхдүүд ханиадтай байж болохгүйг БОЭТ-ийн эмч нар анхааруулж байна. Тус мэс заслын баг ирэхээс өмнө хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүд урьдчилсан үзлэг, шинжилгээ өгөх шаардлагатай юм. Тиймээс уруул, тагнай сэтэрхийн болон урологи, бөөрний мэс засал хийлгэх хүүхдүүд БОЭТ-д очиж урьдчилсан шинжилгээндээ орох шаардлагатай юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй