ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Маргаашнаас нойтон цас орж, хүйтэрнэ

    Энэ сарын 6-нд зарим газраар, 7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх юм байна. Аравдугаар сарын 6-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

    Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулснаар, энэ сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх юм байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй