ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Намар, өвлийн ханиадыг хэрхэн эмчлэх вэ?

    Ханиад эсвэл ханиадны халдвар хоёрт илрэх нийтлэг ерөнхий нэг гол шинж тэмдэг нь хамрын ханиад хүрэх, ханиалгах мөн зовиур үүсгэгч вирусын өвчин гэж  тодорхойлж болно. Ойролцоогоор 200 орчим төрлийн вирусын хэлбэр нь ханиад үүсгэдэг. Тарилга хийх боломжгүй олон төрлийн үүсгэгч байдаг. – Гэхдээ азаар энэ өвчин нь амь насанд халгүй.  Ихэнхдээ хүйтний улиралд ханиад тусдаг, гэвч зуны улиралд тусдаг зуны ханиад гэж байдаг. Жинхэнэ ханиаднаас огт өөр ханиадны вирусээс үүсдэг. Ханиадны вирусыг 3 хэлбэрт хуваадаг. Ийм хүн бүр жил бүр ханиадны эсрэг тарилга хийлгэх хэрэгтэй. Жинхэнэ ханиад нь ханиадны ерөнхий нийтлэг шинжийг агуулсан их хүнд өвчин болж хувирдаг ба уушигны үрэвсэл, зүрхны булчин, зүрхний уутны үрэвсэл эсвэл тархины эсийн үрэвсэлт өвчин үүсгэх талтай.

    Ханиадны эхэн үеийн эмчилгээ 

    ~ Насанд хүрсэн хүний хувьд ханиадны анхны шинж тэмдэг илрэнгүүт тусгай найрлага бүхий халаасан шар айраг уух хэрэгтэй. Ингэхдээ хоёр ширхэг өндөгний шарыг хоолны хоёр халбага элсэн чихэртэй хольж хөөсөртөл нь хутгана. Дараа нь хагас литр тунгалаг шар айргийг 40 – 50 хэм хүртэл халааж, дээр нь цайны халбагын талаар шанц /корица/, нэг ширхэг нимбэгний хальсыг үрж хийнэ.

     ~ Өндөгний шар бүхий зуурмаг дээр халаасан шар айргаа нэмээд сайтар хутга. Хутгасан хэвээр зөөлөн гал дээр тавьж гурваас таван минут байлгаад авч хөргөх хэрэгтэй.  

     ~  Эмчлэх арга нь тун энгийн. Унтахын өмнө нэг аяга найруулсан халуун шар айргаа уугаад, ноосон зузаан оймс өмсч, зузаан хөнжлөөр хучаад хэвт.

     ~  Хэрвээ гэрт тань шар айраг, шанз байхгүй бол сонгины ханд бэлтгэж уух хэрэгтэй. Үүний тулд нэг ширхэг багавтар сонгиныг жижиглэж хэрчээд буцалсан устай аяганд хийж таван минут таглаж хандал. Ханданд фитонцид байгаа үед нь амжиж хоёроос гурван минутын дотор маш хурдан уух хэрэгтэй. Ханиадны эсрэг энэ эмчилгээ нь тийм ч таатай бус ч үр дүн сайтай байдаг юм шүү.

    Хий ханиалгыг хэрхэн эмчлэх вэ? 

     ~  Зовиур ихтэй хий ханиалгыг сонгиноор хурдан эмчилнэ. Үүний тулд арван ширхэг бөөрөнхий сонгино, нэг хумс сармисыг махны машинаар машиндаад нэг литр сүүнд хийж зөөлөн гал дээр 30 – 45 минут буцалгана. Дараа нь хоолны халбагаар нэг зөгийн бал хийгээд хоолны халбагаар нэг, өдөрт гурван удаа ууна. Гэхдээ хоол идэхийн өмнө шүү.

     ~  Ханиалгыг эмчлэх бас нэг тустай арга бол, нимбэгний шүүс, зөгийн бал, глицериныг ижил хэмжээгээр найруулан хутгаж цайны  халбагаар нэгийг өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ.  

     ~  Хүчтэй ханиалгын үед шинэ цагаан лууван тустай байдаг. Бэлтгэх жор нь цагаан луувангийн нэг аяга шүүсэнд тал аяга зөгийн бал нэмж сайтар хутга. Хоолны халбагаар нэгийг өдөрт гурваас дөрвөн удаа уух хэрэгтэй.  

    Хамрын ханиадыг эмчлэх   

     ~  Хэрвээ хамрын ханиад салахгүй,таны тав тухыг алдуулаад байвал содтой усаар утах хэрэгтэй. Хэрэв үр дүн бага байвал дээр нь балжингарав цэцгийн ханд, жодоогийн тосноос хэдэн дуслыг нэмж хийгээрэй.  

     ~  Хамрын ханиаданд зориулсан өөр ямар жор байна вэ? Хайруулын тавганд бүхэл жамц давс хийж халаагаад түүнийгээ жижиг уутанцарт хийнэ. Давстай уутанцараа бохир нян илүүтэй хуримтлагддаг хамрын нүхэндээ барих хэрэгтэй. Давс бол дулааныг сайн хадгалдаг юм.

     ~  Хамрын ханиадын эмчилгээний нэг сайн туслагч нь сармис юм. Сармисанд их хэмжээний  фитонцид агуулагддаг бөгөөд энэ бодис нь вирусын гаралтай өвчнүүдийг анагаах шилдэг эм юм. Амьсгалын замын бусад өвчний үед таваас зургаан хумс сармисыг жижиглэж аяга сүүнд хийж уугаарай.

    Хоолой сэрвэгнүүлсэн ханиадыг хэрхэн эмчлэх вэ? 

    Хэрвээ ханиадны үеэр хоолой сэрвэгнэж, торж өвдөөд байвал эмийн ургамлын хандаар хоолойгоо зайлах хэрэгтэй. Хоолой зайлах хандыг бэлтгэхэд, балжингарав, нил цэцэг, шар дэр /шалфей/ цэцэг орно.  Эмчилгээний хандыг бэлтгэхдээ нэг аяга усанд хоолны нэг халбагаар хатаасан цэцгээсээ хийж арван таваас хорин минут хандлах хэрэгтэй. Бэлэн болсон хандаар хоолойгоо өдөрт дөрвөөс таван удаа зайлах хэрэгтэй.

    • Арван бөөрөнхий сонгино, нэг хумс сармисыг жижиглэн хэрчиж нэг литр сvvнд хийгээд зөөлөртөл нь буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.
    • Луувангийн шvvсийг сvvтэй хольж бага зэрэг зөгийн балтай хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шvvс, тэн хагас нь сvv байхаар тооцоорой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.
    • Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөр ойр ойрхон ууна.
    • Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж уувал сайтар хөлөрч бие хөнгөрнө.
    • Чонын махыг сармистай юмуу аспиринтай хавсарч хэрэглэвэл ямар ч ханиадыг эдгээнэ.
    • Ханиад хvрээд халуурч байгаа хvvхдэд цагаан будааг дутуухан агшаагаад шvvстэй нь өгөхөд сайн.
    • -Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалганд чацаргана буцалгаж уухад vр дvнтэй.
    • Уушигны мэнгэр ханиалганд луувангийн шvvсийг шахаж шvvж аваад 500 грамм шvvсийг 400 грамм шингэрvvлсэн зөгийн балтай хольж ууна. Хоолны өмнө болон унтахын өмнө хоолны халбагаар хоёр удаа ууна.
    • Архаг мэнгэр ханиалгыг анагаадаг найдвартай аргын нэг бол гахайн сэмжийг хэт халуун биш хэмтэй пийшинд хийж хайлуулаад тосоо саванд юvлж сэрvvн газар царцаах. Цайны нэг халбага царцаасан тосоо нэг аяга халуун сvvнд хийж халуунаар нь ууна.
    • Хvvхдийн хөхлvvш буюу бөгшvvлгэ ханиадыг анагаахдаа дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчээд сvvнд хийж буцалган өдөрт хэд хэдэн удаа уулгана.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй