ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гранд Мед Эмнэлэг Европын Бизнес Ассемблейн бүсийн шилдэг эмнэлгээр шалгарлаа

    "Excellence in Quality" буюу "Төгс Чанар" Oлон улсын хурлыг жил бүр Европын Бизнес Ассамблей (Их Британи), Оксфордийн Эрдэм шинжилгээний нийгэмлэг (Их Британи), Европын Эрүүл мэндийн холбоо (Бельги) хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 2017 оны "Excellence in Quality" хурлыг Швейцар улсын Люцерн хотноо 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдаж, 58 орны 200 гаруй бизнесийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, чанар болон стратегийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, хотын удирдлага, их сургуулийн ректорууд оролцсон байна.

    Хурал:

    - Эрүүл мэнд - Эмнэлгийн аялал жуулчлалын удирдлага

    - Боловсролын удирдлага

    - Хотын удирдлага

    - Бизнес удирдлага гэсэн 4 үндсэн чиглэлээр болсон ба чанарын философи, орчин үеийн чиг хандлага, чанарын удирдлагын талаар салбарын төлөөлөгчид хэлэлцжээ.

    Уулзалт зохион байгуулагдсан Швейцар улс нь чанарын стандарт, бизнесийн нэр хүнд, найдвартай байдлаараа дэлхийд тэргүүлэгч орон учраас хурал зохион байгуулагдах орноор сонгогдсоныг зохион байгуулагчид онцлон тэмдэглэсэн байна.

    Эрүүл мэндийн салбарын форум "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, Эмнэлгийн аялал жуулчлал зохион байгуулах олон улсын стандарт" сэдвийн доор Европын эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгч Винчензо Костилиола хурлыг удирдан явуулжээ. Хуралд бүс бүсийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй шилдэг эмнэлгүүдийн удирдлагууд, эрүүл мэндийн зохицуулах хороодын төлөөлөгчид, тив тивийн эмч мэргэжилтнүүд оролцсон байна.

    "Төгс Чанар" хурлын оргил хэсэг нь шагнал гардуулах ёслолоор үргэлжилж, “Жигүүр Гранд Групп”-ийн харьяа “Гранд Мед эмнэлэгт "Бүсийн Шилдэг Компани" шагналыг гардууллаа. Гранд Мед эмнэлгийн үндэсний заx зээлд эзэлж буй байр суурь, олон улсын эрүүл мэндийн салбарт үнэлэгдсэн байдал, эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний чадвар эзэмшсэн байдал, олон улсад өрсөлдөх брэндийг бий болгосон, салбартаа тэргүүлэх шинэчлэлийг санаачилсан, олон орны симпозиум хурлаар батлагдсан эмчилгээний үр дүн болон техник технологийн дэвшил зэргийг үнэлж уг шагналыг гардуулжээ.

    Мөн эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийсэн “Жигүүр Гранд Групп”-ийн ерөнхийлөгч Дашбалжирын Баттөрд нийгмийн хариуцлагын салбарт эзэлж буй байр суурь, Жигүүр Гранд Групп”-ийн Гранд Мед эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн салбарт нуруу нугасны эмчилгээ, мэс заслаараа тэргүүлэх байр суурь эзэлж буй байдал, Монгол улсын Эрүүл мэндийн салбарт (эмнэлэг, сувилал) оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмэр, бизнес нэр хүнд зэргийг үнэлж "Оны Шилдэг Менежер" шагналыг олгосон байна. Шилдэг менежерээр шалгарсан Жигүүр Гранд Группийн ерөнхийлөгч Д.Баттөр Монгол орныхоо цэцэглэлт, хөгжлийн төлөө зүрх сэтгэлээ зориулж яваа дэлхийд үнэлэгдэх Монгол брэндийг бүтээсэн, Монголын эрүүл мэндийн салбараас гадна барилгын салбарыг өнгөлж, Гранд хэмээх нэрийг тамгалж буй Монгол улсын гавьяат барилгачин юм. Мөн “Морин хуур хөгжмийн наадам”-д 3 удаа түрүүлсэн хөгжмийн зохиолч билээ. Жигүүр Гранд Групп нь 10 жил дараалан үндэсний шилдэг компаниар шалгарч, барилгын чанараараа Монгол улсдаа тэргүүлэгч гэдгийг хэрэглэгчид хэлдэг билээ.

    "Бүсийн Шилдэг Компани" шагналыг 2000 оноос эхлэн гардуулж эхэлсэн ба нэр дэвшигчдийг олон улсын мэргэжилтнүүдийн багийн судалгаанд үндэслэн, олон шалгуурын үндсэн дээр шалгаруудаг байна. Дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг компани, бизнес эрхлэгчдийн амжилтыг үнэлж, харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь сайшаалтай.

    Гранд Мед эмнэлгийн эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмрийг дурьдвал:

    • Монгол улсад эмчлэх боломжгүй 27 өвчний жагсаалтад байсан Нугасны мэдрэлийн ёзоорын дарагдал өвчний нарийн мэс заслыг 2013 онд анх удаа эх орондоо хийж эхэлснээс хойш өнөөдөр энэ төрлийн мэс заслыг олон улсын түвшинд бичил мэс заслын болон дурангийн аргаар хийж, төгс эмчилж байна. Монгол улсад урьд өмнө нь хийж байгаагүй олон мэс заслуудыг хийж байна.
    • Дэлхийн мэдрэлийн мэс засалчдын гол цөм байгууллага болох “Америкийн мэдрэлийн мэс засалчдын холбоо”-оос зохион байгуулсан дэлхийн өнцөг булан бүрээс буюу Европын холбооны улсаас Герман, Франц, Швейцарь, Азийн орноос Япон, Солонгос, Хятад, Египет, Саудын Араб зэрэг орны эрдэмтдийн ирүүлсэн 33 мянган илтгэлээс “Гранд Мед” эмнэлгийн их эмч Б.Нурбекийн илтгэл шалгарсан байна. Уг чуулганд тавигдсан илтгэлүүдээс харахад “Гранд Мед” эмнэлгийн мөгөөрсөн жийргэвч солих болон мэдрэлийн ёзоорын дарагдлыг чөлөөлөх мэс заслын амжилт 92-98 хувь, Америкийн судлаачдын 83% хувь байсан байна.
    • 4 жилд 1 удаа болдог Дэлхийн мэдрэлийн мэс заслын эмч нарын конгресст Ази Австралийн өндөр хөгжилтэй нийт 28 орны мэдрэлийн мэс заслын эмч нар оролцож 437 илтгэл ирүүлснээс Гранд Мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч Б.Нурбекийн Нуруу нугасны бичил заслын тухай илтгэл шилдэг 8 илтгэлд шалгарч, шилдэг 8 илтгэлээс Тэргүүн байр эзэлжээ.
    • 2016 онд Солонгос улсын Сөүл хотод болсон Азийн нуруу нугасны мэс заслын холбооны 7-р их хуралд Монгол орноо төлөөлөн Гранд Мед эмнэлгийн эмч М.Тэмүүжин оролцож 2 жилийн хугацаанд Гранд Мед эмнэлэгт хийгдсэн Нуруу нугасны бичил мэс заслын аргаар нурууны диск солих хагалгаа, бусад төрлийн хагалгааны үр дүнгийн талаар тавьсан илтгэлийг нь бусад орны төлөөлөгчид сайшаан хүлээн авч, эмч нарын ур чадвар, хагалгааны технологийг өндрөөр үнэлсэн байна.
    • Гранд Мед эмнэлэг нь нугалам хоорондын жийргэвч солих, нугасны мэдрэлийн ёзоорын дарагдлыг чөлөөлөх мэс заслыг Азидаа төдийгүй дэлхийн түвшинд төгс хийдэг боллоо. Тус эмнэлгээр Герман, Орос, Япон, Солонгос улсын олон иргэд үйлчлүүлж, мэс засал амжилттай хийлгэсэн төдийгүй Тайландын Бумрунград эмнэлэг болон Герман улсын зарим эмнэлэгт амжилтгүй хийгдсэн цөөнгүй тохиолдлыг Гранд Мед эмнэлэгт давтан хагалгаа хийж эдгээсэн байна.
    • Гранд Мед Эмнэлэг ард түмний цахим санал асуулгад үндэслэн шалгаруулдаг “Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо”-оос зохион байгуулсан, “Best of Mongolia” шалгаруулалтаас 2014, 2015, 2016 оны Шилдэг эмнэлгээр 3 жил дараалан шалгарч, 2016 онд Шилдгийн шилдэг эмнэлгээр тодорсон төдийгүй 2016 оны 3 сард Швейцарын Женев хотод жил бүр зохион байгуулагддаг Century International Quality Era Award арга хэмээнээс “International Gold Quality Hospital” буюу “Олон улсын чанарын шаардлага хангасан эмнэлгээр” шалгарсан байна.
    • Гранд Мед Эмнэлгийн хамт олон 2015 оноос эхлэн “Нуруу, үений өвчнөөс сэргийлье” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж, алслагдсан аймгуудын олон мянган иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ зохион байгуулж, эмч ажилчдад нь сургалт зохион байгуулж байна.
    • Гранд Мед Эмнэлгийн харьяа “Баатарван” амралт, сувилал нь “Best of Mongolia” шалгаруулалтын 2015, 2016 оны шилдэг сувиллаар шалгарсан ба ОХУ-д зохион байгуулагдсан “Байкал Экспо-2016”-д амжилттай оролцож алтан медалиар шагнагдсан. Мөн Форбес сэтгүүлээс жил бүр зохион шилдэгийг шалгаруулах ёслолын арга хэмжээнээс “Шилдэг сувиллын цогцолбор”-оор шалгарчээ.
    • Гранд Мед Эмнэлэг нь гадаадын олон эмнэлэг, их сургуулиудтай Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эрдэм шижилгээний чиглэлээр Солонгосын Chosun University Hospital, Samsung Medical Center, ASAN Medical Center, CHA General Hospital, Cham TN TN Hospital, Тайваны Changhua Hospital (Taiwan), Энэтхэгийн BLK Hospital-тай хамтран ажиллаж байна. Өнөөдөр Гранд Мед эмнэлэг АНУ, Герман, Япон, Солонгос, ӨАБНУ-ын олон өвчтөнд мэс заслын эмчилгээ хийж, Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдын ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, гадаадын томоохон эрүүл мэндийн даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна.

    Гранд Мед Эмнэлэг нь 2009 онд анх Сэргээн засах сувилал, 2013 онд Гранд Мед төв эмнэлэг, 2015 онд эмнэлгийн харьяа Баатарван амралт, сувиллын цогцолбор, 2017 онд Гэр бүлийн амралт сувиллын төв болон өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Эмнэлгийн харьяа Баатарван амралт сувиллын цогцолборт усан бассейн ашиглалтанд орсон нь үйлчлүүлэгч, ард иргэдийг усаар чийрэгжүүлж, эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч байгаагийн илрэл билээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй