ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихэнх нутгаар цас орж, цочир хүйтэрнэ

    Есдүгээр сарын 21, 22-нд газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

    Есдүгээр сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    Улаанбаатар хот: Үүлэрхэг. Хур тунадас орно. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус дулаан байна.

    Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан. 

    Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 градус дулаан, өдөртөө 5-10 градус.Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орж шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, зүүн хэсгээр 18-23 градус байна.

    Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадастай. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгэээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө18-23 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй