ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Унадаг дугуйгаар дэлхийг тойрсон залуу

    Британий иргэн Марк Бомонт энэ мөчөөс 78 хоног, 14 цаг, 14 минутын өмнө Парисаас гарч байжээ. Тэрбээр өчигдөр аялалаа өндөрлүүлжээ. Бомонт өдөрт 16 цаг аялдаг байжээ. Тэрээр хамгийн богино хугацаанд дугуйгаар дэлхийг тойроод зогсохгүй, эхний нэг сарын дотор 11,315.29 км зам туулсан үзүүлэлтээр шинэ дээд амжилт тогтоожээ.

    Бомонт Францын нэрт зохиолч Жюль Верний “Дэлхийг тойрсон 80 хоног” зохиолыг амьдрал дээр хэрэгжүүлэхээр шийдсэн аж. Тэрээр долдугаар сарын 2-нд Парисаас гараад Европыг туулж, Орос, Монголоор дамжин Бээжин хүрсэн байна. Дараа нь тэр Австрали, Шинэ Зеландыг хөндлөн туулж, гурав дахь үедээ Аляскийн Анкорэйжээс эхлэн Нова Скотийн Халифакс хүрсэн юм. Дараа нь Португалийн Лисбонд нисэж ирээд тэндээсээ Парисыг чиглэн аялжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй