ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Утаа ихээр хаядаг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна

    Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна.

    Улсын хэмжээнд 437 мянга гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал, 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.

    Иймд жолооч та бүхэн болох www.transdep.mn мөн ухаалаг гар утасны smartcar аппликэйшнээс үзлэгийн хугацаа хэтэрсэн эсэхээ шалгаж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулж замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөлөө.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй