ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Арван гурван түймрийг цурманд оруулж, хоёр түймрийг бүрэн унтраажээ

    Онцгой Байдлын Ерөнхий Газраас Ой хээрийн түймрийн өнөөдрийн нөхцөл байдлынталаар мэдээлэл ирүүллээ. Өнөөдрийн байдлаар долоодугаар сарын 17-ны өдөр асаж байсан 21 түймрээс хоёр түймрийг унтрааж, 13 түймрийг цурманд оруулж, 3 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

    •  Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар
    • Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар
    • Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар 
    • Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар 
    • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар
    • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар
    • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар 
    • Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар
    • Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар
    • Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар
    • Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар
    • Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар

    Гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

    • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар
    • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар
    • Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орз-Уул” гэдэг газар

    Хоёр түймрийг бүрэн унтраалаа

    • Сэлэнгэ аймгийн Хүдэр сум,  Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар
    • Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Өвөр матах-Уул” гэдэг газрын түймрийг бүрэн унтраагаад байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй