ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таныг сайхан арьстай байхад саад болдог хүнс

    Бүсгүй таны дотор гэдэс ямар байна таны нүүрний арьс ч мөн яг тийм л байна гэсэн үг. Тиймээс гаднах гоо сайхнаа анхаараад байлгүй гэдэс, ходоод болон дотор эрхтнээ ч мөн давхар тордож байх хэрэгтэй. Иймээс бидний идэх дуртай хүнснүүд эрүүл мэнд, гоо сайханд маань хэрхэн нөлөөлж, арьсыг гундуулж байдаг талаар мэдэж авцгаая.

    1. Амттан

    Чихэрлэг амттан тэр дундаа чихэртэй талх удаан боловсордог учраас гоо сайны хамгийн том дайсан. Ходоодны ханыг цочролд оруулж, хөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлж улмаар нүүрэн дээр батга гарч эхэлдэг. Тиймээс амттан идмээр байсан ч тунг нь тааруулж идэх хэрэгтэй.

    2. Чипс

    Шарж хатаасан төмс буюу чипсийг хийхийн тулд маш олон төрлийн химийн бодис хэрэглэдэг. Тиймээс чипс идэхэд арьс цочирч, гунддаг байна.

    3. Шар айраг

    Шар айраг нь В-гийн төрлийн витамин агуулж арьсыг толигор болгодог ч хэт их хэмжээгээр уувал нүүр хавагнан, хөөдөг. Мөн нүдний доод зовхи харлаж, жижиг батга ч гарч эхэлдэг. Тиймээс бага уух хэрэгтэй.

    4. Хийжүүлсэн ундаа

    Хийжүүлсэн ундаанд төрөл бүрийн будаг, амт үнэр оруулагч бодис агуулагддаг тул хүний ходоодонд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Ходоод хямарснаас болж арьс уян зөөлөн байдлаа алдаж, хөгширч гундаж эхэлдэг байна.

    5.Утсан мах, махан бүтээгдэхүүн

    Утсан бүтээгдэхүүн үнэхээр амттай ч химийн  нэмэлт бодисоор утдаг тул ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг. Ингэснээр бие махбодид шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг ажээ.

    Охид бүсгүйчүүд минь гоё сайхан арьстай байхыг хүсвэл дээрхи зүйлсийн хэрэглээгээ багасгаж, хэтрүүлж хэрэглэхгүй байхыг сануулж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй