ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Наранд борлож, түлэгдсэн арьсыг цайруулж эмчлэх 8 арга

    Зун цаг хэдий сайхан ч хэд хэдэн сул талтай. Хурц нар, хуурай салхитай зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явснаас үүдэн арьс борлож, түлэгдэх сайртах асуудлууд тулгардаг. Тэгвэл яах ёстой вэ?

    Зуны улиралд наранд түлэгдэж борлох, арьс өнгөө алдаж хуурайшч сайртах асуудал хүн бүрт тулгардаг. Тэгвэл энэ асуудлаас хэрхэн ангижрах амархан бөгөөд мөнгө санхүүд хэмнэлттэй гоо сайхны аргуудыг хүргэж байна.

    1.Тараг түрхэх 

    Орой унтахын өмнө нүүрний арьсыг гүн цэвэрлэсний дараа байгалийн органик өтгөн таргыг нүүрэндээ жигд түрхэнэ. Хэрвээ хүсвэл тараг түрхсэн чигээрээ унтаад өглөө босонгуут хүйтэн бүлээн усаар угааж болно. Эсвэл тараг сайтар хатсаны дараа /15-25 минут/ угааж арчиж болно. Энэхүү аргыг дор хаяж 7-10 хоног тасралтгүй мөрдөөрэй.

    2. Өргөст хэмх

    Мөн л нүүрийг угааж цэвэрлэсний дараа шинэхэн өргөст хэмхийг хөндлөн хэрчиж нүүрэн дээрээ жигд маск тавиад 25-30 минут арьсыг амраагаад дараа нь чийгшүүлэгч тос түрхээрэй.

    3. Гэрийн нөхцөлд цайруулах маск хийх жор 

    1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихэр /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усыг жигд болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ. Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

    4. Муу зуршлаасаа сал

    Та мөн хичнээн их цайруулах тос түрхээд ч нэг л үр дүнгээ өгөхгүй байвал муу зуршлаасаа салах хэрэгтэй. Тамхи татах, байнга согтууруулах төрлийн зүйл хэрэглэх нь хүний дотор эрхтэн төдийгүй арьсны эрүүл мэндийг байнга муутгаж байдаг.

    5. Ус сайн уу

     Хийжүүлсэн ундаа, аливаа чихэрлэг шүүс, кофе зэрэг нь арьсны эрүүл байдал, нөхөн төлжих үйл ажиллагааг удаашруулдаг байна. 

    6. Сайн унтаж амар

    Арьсандаа хичнээн их анхаарч, үнэтэй тос түрхсэн ч үр дүнгээ өгөхгүй байвал таны арьс огт амарч чадахгүй байна гэсэн үг. Оройтож унтах, өглөө эрт сэрэх, байнга нойрмог байж нойр дутуу явснаас арьс амархан гэмтэж борлож харлаж, гундаж эхлэдэг байна. 

    7. Гуравхан орцтой цайруулах маск

    Гурван хоолны халбага өтгөн органик тараг, 1 хоолны халбага органик зөгийн бал, 1/2 буюу тал нимбэгний шүүсийг шахаж сайтар холиод нүүрний арьсанд жигд түрхээд 30-40 минут болсны дараа угааж цэвэрлэнэ. 

    8. Зуун наст​​​​​​​

    Тухайн нөхцөлд хамгийн ихээр тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн бол зуун настын орцтой бүтээгдэхүүн юм. Энэ нь таны арьсны үрэвслийг намдааж, шарх, сорвыг түргэх эдгээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн нүүр гэлтгүй түлэгдсэн бүхий л хэсэгтээ түрхэж, арчлах боломжтой аж. Хамгийн гол нь та өөрийгөө зуун настын харшилтай эсэхээ урьдчилж, мэдэх нь зүйтэй.

    Ингээд даарх аргуудыг залхууралгүйгээр өдөр тутам хэрэглэж заншвал нэг их мөнгө санхүү үрэхгүйгээр богино хугацаанд эрүүл аргаар гэрэлтсэн цагаан, эрүүл чийглэг арьстай болно.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй