ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Е амин дэм дутагдвал сэвх толбо үүсдэг

    Амин дэмийн дутагдлын үед хүн өөрөө надад ийм төрлийн амин дэм дутагдаж байна гэж шууд мэдэх боломжгүй. Амин дэмүүдийн дутагдал өөр өөр хэлбэрээр илэрдэг тул ямар шинж тэмдэг үүсч байгааг анзааран эмчид хандан өөрийн биед шаардлагатай тунгаар хэрэглээрэй.  Ингээд амин дэм дутлын шинж тэмдэгтэй танилцъя.

     B – Жин буурах,  нулимс гоожих, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ, архаг хэлбэрийн дутлын үед бери бери гэх өвчин үүсч, зүрх томорно.

    B1 – Жин болон хоолны дуршил буурах, бие тавгүйрхэх шинж тэмдэг илэрнэ.

    B2 – Үс хагтах, тослогтох, уруул хагарах, нүд амны орчим үрчлээ үүсэх шинж тэмдэг илэрнэ.

    B3 – Үс хумсны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, арьс хуурайших шинж тэмдэг илэрнэ.

    B6 – Бие тавгүйрхэх, уургийн алдагдалд орох, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ.

    B9 – Зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдах шинж тэмдэг илэрнэ.

    B12 – Дархлаа сулрах, толгой өвдөх, элэгний үйл ажиллагаа хэвийн бус байх шинж тэмдэг илэрнэ.

    A – Хараа муудах, сонсгол муудах, арьс хуурайших, үнэрлэх амтлах мэдрэмж буурах шинж тэмдэг илэрнэ.

    C – Амьсгаадах, ядрах, нойр ихсэх, буйлнаас цус гарах, тамир тэнхээ сулрах зэрэг чийг бам өвчний шинж тэмдэг илэрнэ.

    PP – Ой ухаан муудах, арьс үрэвсэх, хоол боловсруулалт хямарч суулгах гэх мэт пеллагра өвчний шинж тэмдэг илэрнэ.

    E – Хараа муудна, арьс өнгөө алдана, нөсөө сэвх толбо үүснэ, бэлгийн хямралтай холбоотой асуудлууд үүснэ,

    D – Энэ амин дэмийн дутагдал одоогийн нөхцөлд нярай болон бага насны хүүхдэд илэрч байгаа ба сульдаа өвчний шинж тэмдэг илэрч шүд,  ясанд өөрчлөлт гарна

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй