ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Туулын бургасыг сүйтгэсэн “Зүүнбаян рефайнери” компанийн эрхийг түтгэлзүүлэв

    Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК Туулын бургасыг огтолж, байгаль орчинд хохирол учруулсан талаар БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Тус компани 2008 онд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан ч улмаар Туулын бургасыг огтолж, бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулан хоёр га газрыг сүйтгэсэн байна.

    Хамгийн анх 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийсэн байна. Гэтэл бургас мод сүйтгэсэн зөрчил илэрч 6.560.940 төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 900013003 тоот дансанд төлүүлжээ.

    Түүний дараа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мөн тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрсэн бөгөөд бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тус компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгчээ. Гэх мэт байгальд их хэмжээний хохирол учруулсныг удаа дараагийн шалгалтаар тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Зүүнбаян рефайнери” ХХК-д БОХУ-ын байцаагч Ойн тухай хуулийн дагуу дахин 12.363.420 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан.

    Ийнхүү удаа дараа хүргүүлсэн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, талбайн хэмжээ хэтрүүлсэн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг нь алдагдуулж, нөхөн сэргээлт хийгээгүй тул “Зүүнбаян рефайнери”компанийн газар эзэмших эрхийг БОАЖЯ-наас цуцалжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй