ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Налайх дүүрэг дөрвөн эгнээ замтай боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм. 

    Одоо Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд уг замыг зургаадугаар сарын 27, 28-ны үед ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй