ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гранд Мед эмнэлэг БНСУ-ын Эрүүл Мэндийн төвтэй санамж бичиг байгуулав

    2017 оны 06-р сарын 19-ний өдөр Гранд Мед эмнэлэг БНСУ-ын Самсунг Эрүүл мэндийн төвтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

     Уг санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын талаас  Жигүүр Гранд Группийн гүйцэтгэх захирал Б.Халиунаа, Гранд Мед эмнэлгийн дарга Н.Гансүх, Хөгжлийн бодлого, Гадаад харилцаа хариуцсан захирал Д.Гончигсүрэн, Самсунг Эрүүл мэндийн төвийн  олон улсын эрүүл мэндийн төвийн дарга, Зүрх судас судлалын  Профессор Ли Сан Чол нар оролцож гарын үсэг зурав.

    Энэхүү санамж бичиг зурснаар Гранд Мед Эмнэлэг  Самсунг Эрүүл мэндийн төвийн хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, эмчилгээний мэдээ мэдээлэл солилцох болон өвчтөн шилжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа сургалтын чиглэлээр хамтран ажиллах зорилготой  юм.

    Түүнчлэн талууд өвчтөнд шаардагдах оношилгоо эмчилгээг үзүүлэх, тус бүс нутагт амьдарч байгаа өвчтөнд мэс заслын дараах нөхөн сэргээх, яаралтай эмчилгээний дараах байнгын хяналтыг харилцан үзүүлэх, орчин үеийн эмчилгээний  арга барил, мэдээ мэдээллийг хуваалцах, сургалт семинарт  хамрагдах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон хангамжийн удирдлагын цахим зөвлөгөөн хийхэд хамтран ажиллана.

    Самсунг Эрүүл мэндийн төв нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 40 хэлтэс, 10 мэргэжлийн төв, 120 тусгай эмнэлэг болон 1306 ортой , 1200 гаруй эмч, 2300 сувилагчтай 7400 гаруй ажилтантай юм. Өдөрт 8000 хүнд үйлчлэх хүчин чадалтай ба эмнэлгийн дэргэд анагаах ухааны  Сунгкюквун их сургуультай бөгөөд  эмч эмнэлгийн ажилтан бэлдэж өгдөг БНСУ-ын тэргүүлэх эмнэлгийн нэг юм.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй