ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ сарын 21-нээс бороо орж ган тайлагдана

    ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ой, хээрийн түймрийн талаар Монгол Улсын шадар сайдын өрөөнд өнөөдөр хамтарсан мэдээлэл өглөө. ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин "Зургаадугаар сард бороо хур орохгүй ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ сарын 9-11-нд Завхан, Хөвсгөл, Архангайд бороо орсон.

    Төв аймаг, Сэлэнгэ орчмоор бага зэргийн бороо орж, бусад хэсгээр ороогүй. Зуншлага нутгийн 30 хувьд сайн, 50 хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна. Маргааш өглөө 08:00 цагийн байдлаар нутгийн хойд хэсгээр үүлшиж бага зэргийн чийг өгөх магадлалтай.

    • 18-ны 20:00 цаг орчимд зүүн аймгуудын нутгаар бороо орно.
    • 19-ний 20:00 цагийн орчимд зүүн аймгуудаар үүлшиж бороо орно. 20-нд Төвийн аймгуудаар бороо орно.
    • 21-нээс хойш бороо орж ургамлын нөхцөл байдал сайжирч ган тайлагдана.
    • 22,23-нд говийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Зургаадугаар сарын 20-н гэхэд ойн түймэрт зориулж зориудаар үүл буудуулна. Манай 9 экспедиц ажиллахаар маргааш явна. Энэ жил 1,000 пуужин авах хөрөнгө Засгийн газар шийдэж өгсөн. Долоодугаар сард шинэ пуужингууд ирнэ. Харин одоо гарч буй түймрийг унтраах пуужингийн нөөц манайд хангалттай бий" гэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй