ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол инженерүүдийн дотооддоо угсарсан анхны галт тэрэг

    Монгол инженерүүд дотооддоо угсарсан галт тэргээ энэ сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Уг ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай аж.Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа юм байна.Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангах аж.

    Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах төсөл”-ийг хэрэгжүүлэх 21 тоот тушаал гаргасан. Үүний дагуу ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй