ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын анхны хиймэл дагуул ирэх сарын 2-нд хөөрнө

    Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” ирэх сарын 2-нд үүрийн 05:50 минутад АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн” Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон Улсын сансрын станцад хүргэгдэхээр боллоо. 

    Энэхүү хиймэл дагуулыг Япон улсад докторантурт суралцаж буй МУИС-ийн гурван эрдэмтэн гардан бүтээсэн юм. Тэд анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, турших, гардан угсрах зэрэг бүх шатны ажлыг өөрсдөө хийсэн байна. 

    Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран “BIRDS” төслийн хүрээнд бүтээсэн билээ. Энэ нь ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй