ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төв талбайд гадаад паспорт олгож байна

    Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгийн хүрээнд ОӨУБЕГ-аас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаа аж. 

    Тухайлбал, зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн эрх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн баримт бичгийн талаар мэдээлэл өгч, бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирсэн тохиолдолд гэрчилгээг газар дээр нь олгож байна.

    Харин Иргэний бүртгэлийн газраас гадаад паспортын сунгалт, шинээр олголт, шинээр төрсөн хүүхдийн төрсөний гэрчилгээг олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх аж. Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж байгаа тул та бүхэн дараах дараах мэдээллийг авч болох нь.

    Үүнд:

    -Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 

    -Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 

    -Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа 

    -Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 

    -Оршин суугаа хаягийн тодорхойлолт 

    -Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа 

    -Төрсний бүртгэлийн лавлагаа 

    -Иргэний үнэмлэхний лавлагаа 

    -Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа зэрэг лавлагаа мэдээллийг авч болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй