ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    iPhone-оор хэрхэн сайн зураг авах вэ?

    Хүмүүс гар утасны камераар гэрэл зураг авахдаа нарийн тохируулгыг сайн хийж мэддэггүй. Тэгвэл Apple компани саяхан iPhone гар утасны камераар хэрхэн хамгийн сайн гэрэл зураг авах гарын авлага, зааврыг сайт дээрээ байрлуулжээ. Та энэ холбоосоор тус сайтад нэвтэрч мэдээлэл авах боломжтой.

    Орчин нөхцөл бүрт камераа хэрхэн зөв тохируулахыг видео дүрсний тусламжтайгаар маш дэлгэрэнгүй үзүүлсэн байна. Тухайлбал босоо чиглэлтэй панорам, араасаа гэрэлтэй биетийн зураг, жаргаж буй нарны эсрэг сүүдэр (силлуэт), гудамжны гэрэлд авах зураг, дүрс бичиж байхдаа хэрхэн фото буулгах, хөрөг зураг, нүүр тулсан ойр зураг, хөдөлгөөнт дүрсний зураг, флаш гэрэлгүй зураг, сэльфи авахдаа таймер ашиглах, нэг гараар зөв сэльфи хийх гээд олон арга техникийг заажээ.

    Жишээ болгон араасаа гэрэлтэй биетийн зургийг хэрхэн буулгах зааврыг хүргэж байна.

    Ингэхийн тулд HDR горимыг нь идэвхжүүлсний дараа дэлгэцний хаа нэгтээ товшиж фокусыг цоожлоно. Дараа нь дэлгэцэн дээрээ дараад доош чирч гэрэлтэлтийг (exposure) бууруулсны дараа зургаа авах юм.

    Эх сурвалж: Apple

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй