ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

    Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчдын бүртгэл эхэлжээ. Нийслэлийн боловсролын газрын даргын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод нэгдүгээр ангид элсэж буй сурагчдын бүртгэлийг тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд бүртгэхээр болсон байна. Бүртгэлийг сургууль бүр харилцан адилгүй өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд эцэг, эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуулиас асууж тодруулж байгаад хүүхдээ бүртгүүлэх юм.

    Шинэхэн сурагчдын бүртгэлтэй зэрэгцээд  цэцэрлэгийн бүртгэл хэзээ вэ гэсэн асуултыг  бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдээс манай редакцид ирүүлж байна.

    Хамгийн сүүлд гаргасан статистикаар 2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1354 цэцэрлэг хүүхэд багачуудыг хүмүүжүүлж байгаагийн 854 нь төрийн өмчийн цэцэрлэг байгаа бол үлдсэн 500 нь хувийн хэвшлийнх юм. Нийт цэцэрлэгүүдийн 46 хувь буюу 623 нь Улаанбаатар хотынх ажээ. Тэгвэл Цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой, чирэгдэл багатай зохион байгуулах шинэлэг хэлбэрийг эрэлхийлж байгаа.Ирэх долоо хоногоос цэцэрлэгийн бүртгэлийн мэдээллийг түгээнэ гэж  боловсролын газраас мэдээллээ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй