ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Урлаг, спортын одод хөлбөмбөгийн ногоон талбайд халз тоглоно

    Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нээлтэд зориулсан “Оддын хөлбөмбөг” бооцоот халз тоглолтын нээлт дөрөвдүгээр сарын 29-ны бямба гаригийн 14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгийн талбайд  болно.

    Нээлтийн үеэр Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн урлаг, спортын оддыг хөлбөмбөгийн ногоон талбайд харах ховорхон боломж тохиож байна. Халз тоглолтод “Цэнхэр”, “Цагаан” баг өрсөлдөх бөгөөд урлаг, спортынхон хүч тэнцүү байдлаар дээрх хоёр багт хуваагдан талдаа 20 минутаар хоёр үе тоглох аж.

    “ЦЭНХЭР” БУЮУ ХӨХ ЧОНОНУУД БАГ /одоогоор/

    -Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар

    -Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү  

    -TV Coctail хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр

    -Жүжигчин Ш.Батсуурь 

    -Жүжигчин Н.Оргил 

    -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган

    -“Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал

    -Жүжигчин Х.Манлайбаатар 

    -Хурд Хамтлагийн соло гитарчин Д.Отгонбаяр 

    -Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг

    -"Чоно" хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ

    -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 

    -Монгол Улсын Заан Б.Пүрэвсайхан

    -Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан

    “ЦАГААН” БАГ /одоогоор/

    -Ерөнхий дасгалжуулагч: Н.Түвшинбаяр /Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга/

    -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 

    -Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай 

    -Жүжигчин Т.Бархүү 

    -Жүжигчин Б.Анхбаяр

    -УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ

    -Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва 

    -Хурд Хамтлагийн бөмбөрчин Д.Отгон-Баатар 

    -"Guys" хамтлагийн дуучин Д.Лхагва

    -Дуучин П.Баярцэнгэл 

    -Хөтлөгч Б.Батзаяа 

    -Жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр

    -Жүжигчин Н.Ялалт

    -Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар

    "ХҮРХРЭЭ” ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ-ийн нээлтийн тоглолтын өмнөх энэхүү бүх оддын тоглолтын тасалбар нь гурван мянган төгрөг бөгөөд олсон орлогын 30 хувь буюу нэг мянган төгрөгийг Дэлхийн Аутизмыг таниулах сарын хүрээнд “Аутизм Монгол Анд” ТББ-ын хүүхдүүдэд зориулагдах юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй