ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэртээ засвар хийхэд тань хэрэг болох 6 аппликейшн

    Яг одоо гэртээ засвар хийх, зуслангийн байраа тохижуулах гээд их ажлын цаг асуй. Харин энэ үед танд хэрэг болох үнэгүй аппликейшнүүдийг танилцуулъя.

    1. Colorsnap

    Ханаа будах өнгө сонгоно гэдэг МАШ хүнд ажил. Харин энэ апп төгс өнгийг цай уух зуур л сонгох боломж олгоно. Ханынхаа зургийг авахад л тохирох өнгийг нь гаргаад өгнө гэсэн үг.

    2. bHome: 

    Гэр, цэцэрлэг тохижилтын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, санаа танд хэрэг болох л зүйлсийн нэг. Санал нэг байгаа бол эндээс тэдгээр хүмүүсийн блог, зөвлөгөөг нэг дороос авах боломжтой апп. 

    3. Artsy: 

    Уран зураггүйгээр гэр тохижилт гэж байхгүй л болов уу. Artsy хэмээх энэхүү апп 270,000 гаруй уран зургийг багтаасан. Эндээс уг зургийг хаанаас авч болох гээд бүхий л мэдээллийг авч болно.

    4. Houzz: 

    Интерьер дизайнерууд, гэрээ гоёх гэж байгаа гээд хүн бүрт л хэрэгтэй апп. Гэрийн дотоод, гадаад засал, чимэглэл, дизайны 11 сая гаруй өндөр чанартай фото зураг энд бий. 

    5. Pennies: 

    Гэрийн засал чимэглэл ҮНЭТЭЙ төслүүдийн нэг. Энэ апп өдөр тутмын гарч буй зардлыг тооцох, тэмдэглэх, төсөв гаргахад хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсвөө удирдахад тань тустай апп. 

    6. Roomle: 

    Өрөөний зохион байгуулалт гаргадаг апп. Гаргасан төлөвлөгөөгөө 3D-р харах, бодит хэмжээгээ оруулан өөрийн гэсэн төлөвлөлт гаргахад хэрэгтэй апп юм.

    Эх сурвалж: Iphone center
     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй