ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өсвөрийн таеквондочид олон улсын тэмцээнээс 6 алтан медаль хүртжээ

    Сэтгүүлч Э. Баасансүрэн - HiUB.mn -

    Хонгконг улсад “Asian Cities taekvondo championships” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Арслан” клубын тамирчин Э.Энхмөрөн, Дорноговь аймгийн Г.Сүхбат, Э.Алтантуяа, М.Даваадэлгэр, “Хөх чоно” клубын Б.Золжаргал, Э.Бат-Оргил нар 6 алтан медаль хүртсэн юм. Харин Э.Энхгэрэл, Г.Учрал нар мөнгө, Д.Соёл-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ. Тэд С.Янжинлхам, Б.Батбаатар, Д.Алтантуяа дасгалжуулагчийн удирдлага дор оролцож ийнхүү баг хамт олноороо бахдам амжилт үзүүлж, эх орныхоо төрийн дууллыг Хонгконгийн тэнгэрт эгшиглүүлсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй