ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Танилц: Өнөөдрөөс үйлчилгээнд гарч буй нийтийн тээврийн шинэ чиглэл

    Сэтгүүлч Э. Баасансүрэн - HiUB.mn -

    Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс үйлчилгээнд гарч эхэллээ.

    Ингэснээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Хан-Хиллс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээ хүрч байгаа аж.

    Чиглэлийн замналын зураглал: 

    Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. 

    Үйлчлэх цагийн хуваарь: 

    Ажлын өдөрт 06:40 - 22:30 цаг

    Амралтын өдөрт 08:00- 22:00 цаг хүртэл. 

    Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд өгөх боломжтой.

    Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн газар

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй